АНУ Иракд нийт 11 тэрбум долларын нийлүүлэлтийг  хийхээр төлөвлөөд байна.  Тухайлбал,   F -16 сөнөөгч онгоцнууд, “Абрахамс” танкууд, их буу болон явган цэргийн машинуудын нийлүүлэх тухай яригдаж байна. Зэвсэглэлийн хэсэг нь Иракд хэдийнэ хүргэгдсэн   гэж м”Нью-Йорк таймс” мэдээлжээ.  Америкийн нийлүүлэгчид иракчуудад хил хязгаарыг  хамгаалах, 1991 онд дэлхийн томоохонд тооцогдож байсан цэргийн хүчнүүдийг сэргээх зорилго тавьж буй юм.  Тэдгээр нь  2003 онд АНУ Иракд дайран орсны дараа  сүйрсэн гэж  уг хэвлэл сануулжээ.АНУ  саяхан Иракаас цэргээ гаргасан бөгөөд энэ орныгбүс нутагт  ираны нөлөөг сөрөх түшиц гэж үзэж байгаа юм.