Орос улсын зэвсгийн экспортын ашиг орлого ашиг өсөөр байна. Гол түншүүдийн дунд- Энэтхэг, Алжир, Венесуэл, хятад болон Вьетнам байна. Оросын цэргийн техникийн экспортын ашиг орлого тогтвортой өссөр байна. 2000 оноос экспортын нийт хэмжээ 3 дахин өсөөд байгаа юм. Харьцуулж үзэхэд: АНУ ын цэргийн экспорт энэ жил 28 тэрбум доллар байв. Энэтхэг улс Оросын цэргийн зэвсгийн талаас илүүг худалдан авч байна.  Арабын Нэгдсэн Эмират, Өмнөд Солонгос болон бусад орнууд орос улсаас гинжит БМП-3 техникийг импортлодог юм. Индонез болон Венесуэл улс манай танкууд болон  цэргийн онгоцнуудыг авч байна.  Хятад улстай нисэх техник нийлүүлэх   гэрээний дүн  нэг тэрбум доллар хүрч байна. Ийм мөнгийг Алжир болон Вьетнам байлдааны сөнөөгч онгоц авахаар зарсан юм. Эдгээр импортлогч орнууд нь  Орос улсаас өөр орноос ийм  хэмжээгээр цэргийн техникийг худалдан авах нь юу бол гэж цэргийн шинжээч Александр Храмчихин үзэж байна: «Оросын техник бол ихэнхи тохиолдолд хямд үнэтэй байдаг. Хамгийн гол нь Энэтхэг, Алжир, Вьетнамд манай техникэд бүр зөвлөлтийн цхг үеэс дассан байдаг юм. Түүнчлэн, Энэтхэгтэй хоршсон  үйлдвэрлэл ажилладаг. Оросын туслалцаатайгаар тэр өөрийн цэргийн үйлдвэрийг хөгжүүлж байна» гэж тэр хэллээ.

Нөгөөтэйгүүр, оросын ихэнхи загварууд нь дэлхийд хосгүй юм. Жишээ нь: “Борей” усан дор хөвөгч хөлөг онгоц, “Ярс”  болон Тополь” пуужингийн төхөөрөмжүүд юм.  Орос улс хангалттай  чадавхитай  бөгөөд бүх төрлийн зэвсэглэлийг  үйлдвэрлэх техникийн баазтай гэж Орос улсын  цэргийн зах зээлийн  шинжээч  Игорь Коротченко “Оросын дуу хоолойд” өгсөн ярилцлагадаа цохон тэмдэглэсэн юм: «Бид гадаадын  техникийг бараг л авдаггүй. Хоёр гэрээ л бөайдаг юм. Энэ нь францтай нисдэг тэрэг зөөгч “Мистраль”  болон Израильтэй нисэгчгүй онгоцны гэрээнүүд юм.  Бусад үх төрлүүдээр оросын батлан хамгаалах цогцолбор хангалттай бие даасан. Бид  манай болон гадаадын цэргийн хүчнийхэнд зориулан бүх төрлийн зэвсэглэлийг  үйлдвэрлэх чадалтай» гэж хэлсэн. Оросын ЗГ батлан хамгаалахын  үйлдвэрлэлийг шинэчлэхэд 95 тэрбум доллар гаргасан юм.  Энэ нь ирээдүйд Орос улсыг зэвсэглэлийн салбарт  дэлхийн зах зээл дээр тэргүүлэх байр суурийг бэхжүүлэхэд маргаангүй  тустай юм.