Ойрын үед БРИК бүлэг буюу Энэтхэг,Бразили,Хятад, Орос улсууд дэлхийн эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэх таванд багтана гэж Goldman Sakchs хөрөнгө оруулалтын банкны тусгай илтгэлд өгүүлжээ. 2011 оны хавраас Өмнөд Африк эдгээр дөрвөн улсад нэгдсэн учир БРИК БРИКС гэж нэрлэгдэх болжээ. Гэвч Өмнөд Африкийг мөн илтгэлд дурдаагүй байна.

Эдийн засагч Жим О Нилын ажил нэгтнүүд дээрх илтгэлийг зохиосон нь тэмдэглүүштэй. Чухам О Нил 2000 оны эхээр БРИК томьёоллыг эргэлтэд оруулсан билээ. 2001 оноос БРИК булгийн орнууд  өсөлтийн талаар тэргүүлж байгааг хөрөнгө оруулалтын банкны шинжээчид тэмдэглэжээ. Эдгээр улсаас дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнд оруулсан хувь нэмэр 11-ээс 25 хувь хүртэл нэмэгдэв. Зарим улс мөн үзүүлэлтээр хөгжингүй эдийн засагтай орнуудаас түрүүлж байна гэж эдийн засагч Максим Братерский «ОДХ» ярилцлага өгөхдөө тэмдэглээд: «Бразили ДНБ-ний үзүүлэлтээр Их Британиэс түрүүлсэн хийгээд байдлаас харахад 2020 он гэхэд хөгжингүй орнуудын дотор 4-р  байр эзлэнэ. Эхний гурван урьдын байр сууриа алдахгүй. Зөвхөн Хятад АНУ-ын урьд орно. Орос улс ч мөн үзүүлэлтээр тэдгээрт  ойрт- оно» гэв.

Илтгэлд өгүүлснээр  БРИК булгийн  орнуудын хувь дэлхийн өсөлтэд 25-аас 50 хүртэл өсөн нэмэгдэнэ. Гэвч сайн мэдээнүүд үүгээр дуусэч байна хэмээн Goldman Sachs   үзэж байна. Ойрын үед эдгээр улсын өсөлтийн хурдац саатаж, үйлдвэрлэлийн зардал үргэлж нэмэгдэнэ. Евро бусийн хямрал  борлулах зах зээлийг багасгах учир хөрөнгө оруулагчдыг зугтахад хүргэнэ. Гэвч мөн хандлага бодит байдлыг бүрэн тусган харуулахгуй байна гэж санхуугийн ажилтан Роман Андреев үзэж байна. Тэрээр хэлэхдээ: «Хятадад өсөлтийн хурдац багасана. Бразили ч жигд хөгжихгүй  гэж зарим шинжээч таамаглаж байна. Дэлхийд аж үйлдвэр зогсонги байдалд орох учир аж үйлдвэрийн өсөлт нь саатах бололтой. Миний бодоход өсөлтийн хурдацаар БРИК булгийн орнуудтай өрсөлдөж чадах этгээд алга. Өсөлт бурах нь үнэн. Гэвч бусад орны үйлдвэрлэлийн өсөлт илүү их хэмжээгээр буурах юм. Иймээс БРИКС бүлгийн орнууд дампуурна хэмээн үзэхэд эртдэнэ» гэв. Орос улс Дэлхийн худалдааны байгууллагад элсэж, интеграцийн өөр хэд хэдэн төсөлд нэгдсэн явдал БРИК-ийн чадавхийг нэмэгдүүлнэ гэж шинжээчид үзэж байна. Гэвч үйлдвэрлэлийг тал бүрээр хөгжүүлж, хөгжлийн түүхий эдийн загвараас цаашид холдвол тэгнэ гэж Максим Братерский хэлээд: «Орос улс хэтэд түүхий эдийн үнэ унасан ч өсөлтийн өндөр хурдацтай хэвээр байх болно гэж хэлэхэд хэцүү. Харин хурдац нь европынхээс илүү өндөр байх юм. Манай орон ДХБ-д элссэн нь чухал хүчин зүйл юм. Энэ нь Орос улсыг хөдөлмөр хуваарьлах технологийн уйл явцад оролцуулахад туслана. Мөн Евразийн холбооны нийтийн орон зайг төлөвшүүлж байгаа нь илүү чухал юм. Энэ нь асар их чадавхитай лут том эдийн засгийн байгууламж бий болно» гэсэн үг гэлээ. Ойрын жил үүдэд хөрөнгө оруулагчид  БРИКС булгийн орнуудад хөрөнгөө идэвхтэй оруулна гэж Goldman Sachs-ын илтгэлд тэмдэглэжээ. Энэ нь найдвартай хэтийн төлөвтэй арга хэмжээ болно гэж эдийн засагчид өгүүлж байна.