Сирийн төв хэгсийн Хомс хотод АОЛ-ийн ажиглагчид руу үл таних хүмүүс гал нээжээ.  Энэ тухай Сирийн сөрөг хүчний үндэсний зөвлөлийн  тэргүүн Бурхан Гальюн мэдээлжээ.  АОЛийн ажиглагчдаас суманд нэг ч хүн өртөөгүй байна. АОЛ-д уг мэдээллийг  бататгасан боловч, ажиглагчид руу хэн дайрсныг  тодруулж чадаагүй аж. АОЛийн ажиглагчид дайралтыг эс тооцон  ажлаа үргэлжлүүлсээр байна гэж тус байгууллагаас мэдэгджээ. Ойрын өдрүүдэд ажиглагчдын шинэ бүлэг ирэх бөгөөд, түүн дотор Персийн булан болон Иракаас  төлөөлөгчид ирэх аж. АОЛ ийн ажиглагчид нь тус улсад Дамаск  хүчирхийллийг зогсоох үүргээ  хэрхэн хэрэгжүүлж буйг ажиглахаар  ирсэн юм.