Орос улс  дэлхийн аюулгүй байдлын хариуцлагын хэсгийг өөртөө авахад бэлэн байна гэж ОХУ ын ГХЯ ны тэргүүн Сергей Лавров тус байгууллагын сайтан дээр   мэдэгдэжээ. “Мөргөлдөөн болон  хямралын байдлыг  хадгалах нь манай сонирхолд огт нийцэхгүй юм. Энэ байдал нь орос улсад цогцоллбор шинэчлэл явуулахын тулд  дэлхийн улс-төр, эдийн засгийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх зорилготой   гадаад бодлогын дээд зэргийн таатай орчинг бүрдүүлэхээс  бидний анхаарлыг сарниулж байгаа хэрэг”гэж сайд цохон тэмдэглэжээ. Одоогийн дэлхий дахины байдлын тухай  хэлэхдээ,  дэлхийн санхүү-эдийн засгийн хямрал  үйл явдлыг өрнүүлж байна.  “Тэрээр хэлэхдээ, энэ нь  өрнөдийн 500 жил давамгайлсан цаг үе дуусч байгаа  болон олон улсын улс-төрийн шинэ систем бий болж буйг гэрчилж байна ”гэж Лавров цохон тэмдэглэв.