БНАСАУ-ын талиййгаач удирдагч асан Ким Чен Ирын бага хүү Ким Чен Ыныг пүрэв гаригт дээд удирдагчаар тунхаглав. Тэрээр намын тэргүүн болон БНАСАУ-ын ардын армийн командлагч байх юм.  Пхеньяны Ким Ир Сены нэрэмжит талбайд болсон  олон мянган хүн  оролцсон гашуудлын  эмгэнэлийн   арга хэмжээнд  үг хэлсэн  гол хүн БНАСАУын Ардын дээд хурлын зөвлөлийн тэргүүн Ким Йон Нам байсан юм. Харин Ким Чен Ын огт үг хэлээгүй юм. Ким Йон Нам хэлсэн үгэндээ,    БНАСАУ ын шинэ удирдлагын бодлого бол тус улсын цэргийн урьталууд, чиглэлүүдийг хадгалан шинэ хүчирхэг улс байгуулахад   оршино гэсэн юм.