Хэдэн зуун жилийн түүхтэй уламжлал, ёс заншил, кавказын жигитүүдын морин дээрх чадварлаг номерууд болон орчин үеийн  техникийн шоуны хамгийн шилдэг хэрэгслүүд энэ бүхэн нь “Единорог” морин шоуны хөтөлбөрт ордог юм.  12-р сарын 28-нд Москвад алдарт Кантемировын гэр бүлийнхний удмынхан анхныхаа  тоглолтыг хийсэн юм.

Шоуны анхны “Маджик-Хорс”  тоглолт оросын нийслэлийн  “Сокольники” дахь паркийн шинэ танхимын нээлттэй давхацсан юм. Одоо тайзнаа байнга морин театр тоглолтоо хийх болно.  Тиймээс  шинэ жилийн өмнө морин хөтөлбөрийн тэргүүн Маирбек Кантемировын  аль эртний мөрөөдөл биелэгдсэн юм. Тэр алдартай энэ удмын гурав дахь үеийн хүн нь юм. Харин Маирбек бол Avaia гайхамшигтай том жүжгийн найруулагчийн хувиар  нэрд гарсан бөгөөд түүнийгээ Ниагарскийн хүрхэрээний өмнөх нээлттэй талбай дээр тавьсан юм.

 Ингэхдээ тэр жүжигчидийнхээ хамт   гайхамшигтай онгон байгальтай газруудаар төдийгүй дэлхийн хагасыг тойрсон юм.Кантемировын жүжигчид  бол гайхамшигтай, маш үнэтэй  20 хөлөг морьдыг тоглуулагчид юм.  Хөлгүүд бол андалузын болон ахалтекинцын гээд хосгүй удмын морьд. Тэд жүжигчдийнхээ адил алдартай. Тэдэнд тоглолт бүрд тусгай хувцас оёдог. Тэрч бүү хэл нүүрийг нь будна гэж байгаа.

Маирбек Кантемиров “ Оросын дуу хоолой” радиод  өгсөн ярилцлагадаа хэлэхдээ: «Дэлхий дахинд морин тоглолтууд нь маш их амжилт олдог.  Тэд тийм ч олон байдаггүй.  Тэдний ихэнхи нь төдийлөн чанар хангадаггүй ч гэсэн тэд хаа сайгүй амжилт олдог.Бид олон жил гадаадад ажилласан. 1001 оноос эхлээд биднийг байнга гадны орнууд урьж тоглуулж байлаа. Гэхдээ янз бүрийн хүндрэлүүд гарч байсан. Бид Москвад тоглохыг дандаа хүсч байлаа. Гэтэл бас л янз бүрийн хүндрэлүүд гарч байлаа.

Жишээ нь: бид тоглох талбайг маш удаан хайсан.  Ингээд “Сокольники”дахь парк бидэнд боломж олгосонд бид талархаж байна. Энд бид морьдоо тоглолтонд дасгаж байна. Энд морьд тайван ажиллахад бүх зүйл чиглэгдсэн байгаа. Үүний тулд шалыг  тусгай зүлйээр  өнгөлдөг  юм.  Үзэгчдийн танхим их сайхан тоноглогдсон.  Бид Москвад байнга тоглож байх болов уу гэж найдаж байна.  Москвагийнхан болон нийслэл хотын зочид, жуулчдад бид сонирхолтой тоглолтуудыг  хийж байх болно.

Бидний гол үндэс бол тоглолтын мэх, арга барил юм. Бид морьдооо Орос даяар болон Европын орнуудаас сонгож авсан юм. Гоцлол үзүүлбэрүүдийг андалузын морьд үзүүлдэг. “Единорог” – морьтны гайхамшиг нь фэнтези стилээр хүүхдүүдэд зориулж тоглолтоо явуулдаг. Бид тоглолтондоо зориулан үлгэр зохиож, түүндээ нэгэн охин “Единорог”/Нэгэвэр”/ хамтлагийг хайж янз бүрийн ертөнцөөр дайрч байгаа тухай өгүүлдэг  юм. 

Тоглолтонд үзэгчид оролцож, бидэнд тусладаг юм. Бид өөрсдийн туршлагыг ашиглан энэхүү жүжгийг тавьсан юм.  Манай тоглолттой төстэй анхны тоглолтыг бид  АНУ-д, Ниагарт тоглож байсан юм. Бид 2006 онд хамгийн шилдэг үзүүлбэрийн шагналыг авч байсан юм.  Үүнийгээ давтаж Оросод зориулан төрөл бүрийн жанрын театрчилсан тоглолт хийхээр шийдсэн юм гэж Маирбек Кантемиров хэллээ.

Тэгээд ч, жүжигт, морьтны гайхамшигаас гадна  гимнастикийн тамирчид, бүжигчид болон хөгжимчид оролцож байгаа юм. Хөгжмийн тоглолтууд болон шоуны  хамгийн сүүлийн үеийн гэрлийн эффектүүдийг ашигласан нь тоглолтыг сонирхолтой болгож байгаа юм.

Дараагийн жүжиг бол “Шүтээн” нэртэй шоу байх  бөгөөд 1-р сарын 28-нд  тоглохоор төлөвлөж байна, тоглолт хүүхдүүд болон тэдний эцэг, эхэд зориулагдсан юм.