Орос улсын БН Саха улс  дэлхий дахинд  алмаз-очир эрдэнийн нутаг гэж алдаршсан билээ. Энд жил бүр “эрдэнэсийн долоо хоног” үзэсгэлэн зохион явагдадаг юм. Хэрвээ Герман улс “ногоон долоо хоног”-р хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ, Франц – “Өндөр загварын долоо хоног-”р орчин үеийн хамгийн сүүлийн загварын ертөнцийн хандлагуудыг үзүүлдэг бол  Сахад  эрдэнсийн тансаг бүтээгдэхүүнийг дэлгэн харуулдаг юм. Очир алмазын салбараас бизнес эрхлэгчид  алмазыг олборлох болон боловсруулах ашигтай гэрээ байгуулах боломжуудыг авдаг юм.

Саха улс дэлхийн хосгүй үнэт очир алмазын 35 %  олборлодог. Ойрын жилүүдэд Сахад алмазын районуудыг байгуулна.  Энэ нь эдийн засгийн бүс байх бөгөөд түүнийг олборлож, болосруулалт хийх компаниудад  татварын хөнгөлт үзүүлэх болно.

Эрх баригчид Cахад нутагт гадаадын асар олон  компаниуд ирэхийг хүлээж байгаа бөгөөд, одоо  үед дэлхийд  якутскийн очир алмаз маш их эрэлт хэрэгцээтэй байгаа юм гэж тус БНУ-ын дэд ерөнхийлөгч Дмитрий Глушко тэмдэглээд: «Очир алмазын өнгөлгөөний үйлдвэрүүдийн хувьд Азийн баян орнуудтай хамтран ажиллах  их  ирээдүй хүлээж байна. Алмазыг болосвруулж байгаа орнууд – Хятад, Солонгос, Япон улс манайтай ажиллах маш их сонирхолтой байна. Манай  нутгийн  цаг уурын өвөрмөц, ер бусын  хүнд нөхцөлүүд тэдэнд төдийлөн айдас  төрүлэхэгүй байгаа гээд бодоод үздээ.  Тэдний зарлага эцсийн дүндээ нөхөгдөнө. Саха олон удаагийн очир алмаз үйлдвэрлэхэд  оршиж байгаа юм. Үүний шалтгаан бол бидний боловсруулж байгаа эдийн засгийн онцгой бүсийн төсөлд байгаа юм» гэлээ.

Геологчдын үзэж байгаагаар бол өнөөдр Саха очир алмазын орд газрынхаа зөвхөн тал хэсгийг олборлож байгаа юм. Сахагийн очир эрдэнийг их хэмжээгээр ХХ зууны дунд үеэс  олборлож эхэлсэн бөгөөд, хуучин  ЗСБНХУ-ын янз бүрийн хотуудаас зөвлөлтийн геологчид ирж ажиллаж байжээ. Сахад нутгийн ууган иргэд амьдарч байсан эрт  үед  эртний зан үйл, шашин шүтлэг хадгалсан очир эрдэнийг оролдохыг хориглож байжээ. Яагаад гэвэл, якутууд нь нарнд туяарах тэрхүү гайхалтай сайхан чулууг Бурхны нүд хэмээн үзэж байжээ.  Тиймээс  тэрхүү үнэт олдвороос ухаан алдатлаа айдаг байсан юм.

Эртний үлгэр, домгуудыг сонсоч, очир эрдэнийг  олборлох болсон түүхтэй танилцан, энэхүү үнэт чулууны тухай олон сайхан зүйлүүдийг мэдэх гэвэл Саха руу жуулчилж болно. Өнөөдөр Саха нь онгон байгаль, эко туризмыг сонирхогчдыг зүй ёсоор татаж байна. Энэ бол -60  С хэмийн хүйтэнд өөрийгөө шалгах гэсэн, ан гөрөө хийх гэсэн, мотоцикл, жипээр бартаатай замаар давхих, цаа буга болон нохой хөлөглөн давхих зэрэг юм.

Одоо Сахад тансаг хэрэглээнд дуртай хүмүүсийг хүлээж байна гэж Сахагийн дэд ерөнхийлөгч Дмитрий Глушко хэлээд: « “Очир алмазан цагираг” нэртэй жуулчны төслийг бид хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү чиглэл нь очир алмазыг олборлодог бүх томоохон үйлдвэрүүдийг хамрач байгаа бөгөөд хамгийн гүн уурхай нь 800 метрийн гүнд байдаг юм. “Мир” нэртэй дэлхийн хамгийн алдартай хоолойг энд үзэх боломж  юм. Энэ  нь бол байгалиас бий болсон нүх бөгөөд, түүн дотор очир эрдэнэ олборлодог юм» гэлээ.

Сахад хамгийн их тооны жуулчид ирэх  9-р сард ирэхээр төлөвлөж байгаа юм. Тэр үед тус БНУ “эрдэнэсийн долоо хоногийг” зохион явуулна.  Энэ нь бизнес эрхлэгчдэд ашигтай  төдийгүй, ирсэн  жуулчид очир эрдэнийн  их хөнгөлөлт эдлэх юм.