Европд хүний эрхийг зөрчих явдал дэлгэрч , АНУ- ын эрх баригчид иргэдийн хувийн амьдралд  хутгалдана. Энэ бол дэлхийд хүний эрхийн ардчилсан норм болон эрх алдагдаж буйгийн маш бага хэсэг гэж Оросын ГХЯ-наас гаргасан тусгай илтгэлд дурьджээ. Тусгайлан зохион явуулсан  хэвлэлийн  бага хурал дээр ардчилал,  хүний эрхийн  асуудлыг хариуцсан бүрэн эрхт төлөөлөгч Константин Долгов уг илтгэлийг тавьжээ.

Оросын ГХЯ анх удаа янз бүрийн улс орнуудад хүний эрхийг хэрхэн мөрдөж буй талаар илтгэлийг  бэлтгэжээ. Энэхүү ажил нь  Оросын ерөнхийлөгчийн даалгавраар явагдсан аж. Тус байгууллага дээр тайлбарлахдаа,   илтгэлд засгийн газрын төдийгүй олон улсын нэр хүндтэй эрхийг хамгаалах байгууллагуудын   баримтуудыг  ашигласан гэв. Хамгийн гол нь чухамдаа янз бүрийн орнууд  үгээр биш хэрэг дээрээ ардчилсан нормыг хэрхэн баримталдагийг үнэлэх ёстой юм.

Ингэхдээ энэхүү илтгэл нь бусад орнуудын дотоод хэрэгт Орос улс оролцох гэсэн оролдлого биш юм гэж Оросын ГХЯ-ны хүний эрхийн болон ардчиллын бүрэн эрхт төлөөлөгч  Константин Долгов мэдэгдээд: «Орос улс хүний эрхийг  хоёрдмол стандартгүй  хэрэгжүүлэхэд   чухал ач холбогдол өгч байдаг юм.  “Хөгжингүй ардчилалтай “зарим орнууд /тэдний өөрсдийн үнэлэлтээр/  заримдаа бусдад лекц уншидаг. Гэхдээ мэргэжлийн дүн шинжилгээгээр харуулж буйгаас  эдгээр орнуудад хүний эрхийн салбарын байдал байх ёстойгоос доогуур байна. Бид дээд арбитрын буюу шүүгчийн үүргийг хийгээгүй юм. Ийм асуудлууд нь бүх орнуудад гардаг юм. Харин энэхүү нэмэлт хүчин зүйлүүд нь хүний эрхийг хамгаалах салбарт тэгш хамтын ажиллагааг хөгжүүлэхэд шаардагдах  юм» гэлээ.

Илтгэлийн ихэнхи хэсэгт АНУ болон Европд хүний эрх зөрчигдөж байгаад хийсэн  дүн шинжилгээ оржээ. Эхний тохиолдолд Барак Обамагийн ерөнхийлөгчийн хугацаанд түүний амласныг эс тоон хүмүүнлэгийн тусламж  буурчээ. Одоо болтол Гуантанамогийн  гянданг хаагаагүй, Тагнуулын төв газрын гуравдагч орнуудын нууц гяндангуудын мөрдлөгүүд зогсоогүй байгаа аж.  Вашингтон байнга зэвсэгт мөргөлдөөний бүсэд  олон улсын хүний эрхийг зөрчиж байна.

НАТО болон сөргөлдөгч хүчнүүдийн  талаас   Ливид хүний эрхийг зөрчсөн тухай илтгэлд тодорхой тусгажээ.  Оросын ГХЯ эрхийг хамгаалагчдын цуглуулсан баримт сэлтүүдийг үндэслэн: эвсэл эхнээсээ Муаммар Каддафийг устгах зорилго тавьсан  гэж цохон тэмдэглэв. 

Ливийн тухайн үеийн дэглэмийн хяналт доорх нутаг дэвсгэр дээр  хүмүүсийн амьдралын нөхцлийг зориудаар бууруулсан юм.  Ливид олон улсын хүний эрхийн гол нормууд зөрчигдсөн гэж Константин Долгов  тэмдэглээд: «Өнөөдөр холбогдох баримтуудаас татгазхын аргагүй юм.  Нэг хэсэг бүлэг хүмүүсийн эрхийг хамгаалахыг оролдож, үүнтэй зэрэгцэн нөгөө хэсгийн амьдрах болон хөгжих  эрхийг  зөрчиж болохгүй юм. Үүнээс үүдээд бид Ливид олон улсын хүмүүнлэгийн эрхийн зөрчлүүдийг, тэр тусмаа олон улсын эрүүгийн шүүхийн шугамаар мөрдлөгүүдийг  явуулах шаардалагатай гэж үзэж байгаа юм» гэлээ.    

Оросын ГХЯ илтгэл нь  тэгш, үр дүнтэй хариу авахыг хүлээж байна. Константин Долговын тэмдэглэснээр, баримт бичигт “ ямар нэгэн зохиомол нөхцөл байхгүй, харин ч тодорхой баримтууд” дээр тулгуурласан гэв. Тэрээр хэлэхдээ, ГХЯ-ны илтгэл нь  хэдэн удаа гарч байх нь одоохондоо тодорхойгүй байна. Үүнд  нэг зүйл тодорхой байна, тэр бол ирээдүйд хүмүүнлэгийн салбарт тулгамдсан асуудал багасахгүй бололтой.