ОХУ- ын Хойд Кавказын Ингушетийн БНУ-д  хилийн цэргийнхэн ойд “цасны хүн”барьжээ. Энэ тухай  “Интерфакс” агентлаг тус БНУ-ын нийгмийн хөгжлийн сайд Багаудин Маршаний хэлснийг  иш татан уламжилжээ.  Түшмэл хэлэхдээ, эхлээд түүнийг баавгайтай төстэй  нэгэн сонин амьтан байна гэж боджээ, тэр малчдын хонийг хулгайлж байв. Дараа нь ойд шалгалтын ажлаар явж байсан хилчид хулгайч баавгай амьдарч байсан газар хоёр метрийн өндөртэй  сонин амьтантай таарчээ. Маршанийн ярьснаар, баригдсан амьтан горилл сармагчинтай төстэй байсан бөгөөд 2 метрийн орчим өндөртэй, бараан өнгийн аж.  Таамаглаж буйгаар эмэгчин амьтан. Гориллоос ялгаатай  нь  явахдаа урд гараараа тулдаггүй, хүн шиг тэгш шулуун  явдаг гэж ингушетийн түшмэл мэдэгдэв. Тэрээр тайлбарлахдаа,  том сармагчингууд урт, хүчирхэг гартай. Харин энэ амьтан бол богино гартай,зогсдог, хоёр хөлтэй, архирдаг, ойлгомжгүй авиа гаргадаг.  Уг амьтан нь их цочирдолд орсон бөгөөд ихэнхдээ мах, ургамлаар хооллодог юм. “Хэдэн өдрийн дараа  БНУ-д Москвагаас мэргэжилтнүүд ирэх ёстой бөгөөд энэхүү сонин амьтныг авч явах юм”гэж тэр хэлэв.