АНУ-ын эрх баригчид Ормузын хоолойгоор хөлөг онгоцнууд явахад  Тегеран саад болохыг зөвшөөрөхгүй гэж АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний /ТЦХ/ V флотын хэвлэлийн албанаас мэдээллээ.  Олон улсын чухал ач холбогдолтой хөлөг онгоцуудыг хоолойгоор  чөлөөтэй зорчиход саад болохыг тэвчихгүй. 5-р флотын төлөөлөгчийн хэлснээр, Ираны заналхийлэл нь Тегераныг “олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээний гадна” тавьж байна гэв.Бүс нутагт тогтворгүй байдлыг бий болгох Ираны төлөвлөгөөний хариуд Америкийн ТЦХ бүс нутагт өөрийн идэвхитэй байр суурийг хадгалах юм уу, эсвэл хариу арга хэмжээ авах болно гэж АНУ-ын тэнгисийн усан цэргийн командлалын төлөөлөгч нэмж хэллээ.

Өмнө нь Ираны дэд ерөнхийлөгч Мохаммад Реза Рахими нь хэрвээ Өрнөдийхөн ираны нефтийн эсргэг хориг арга хэмжээ авах юм бол тус улс стратегийн чухал Ормузын хоолойг хаана гэж заналхийлсэн юм. Ормузын хоолой нь Персийн буланг Энэтхэгийн адлайтай холбодог юм. Түүгээр дэлхийн нефтийн болон нефтэн бүтээгдэхүүний экспортын  40 орчим хувь өнгөрдөг юм.