Алс-Дорнодод өнгөрсөн хоёр хоногт  газар хөдлөлт болсон нь Камчатка болон Курилын арлуудын ойролцоо байжээ.  Эдгээр газар хөдлөлтүүд нь бүс нутгийн амьдрал ахуйд нөлөөлсөнгүй гэж Алс-Дорнодын ОБЯ ны бүсийн төв мэдээллээ. Сүйрэлд нэрвэгдэгсэд болон цунами гарах аюул байсангүй. Эхний газар хөдлөлт өнгөрсөн лхагва гаригт орон нутгийн цагаар 12:35 минутад Камчаткад болжээ. Газар хөдлөлтийн голомт нь 10 км гүнд болсон байна. Түүний хэлбэлзэл нь 5,1 балл байв. Хоёрдахь газар хөдлөлт мөн өдөр Курилын цуваа арлуудад Номхон далайн бүсэд болсон юм.  Газар хөдлөлтийн шинж тэмдэг уг газраас өмнө зүгт 100 км зайд орших  Шикотан аралд 20:18 үед мэдрэгджээ. Газар хөдлөлтийн голомт нь 56 км гүнд байсан бөгөөд 4,5  баллын хэлбэлзэлтэй байв.