Төрийн департамент бусад орнуудын хүний эрхийн тухай  илтгэлүүд нь АНУ-д ашигтай, гэхдээ Америкт энэ салбарт тулгамдсан асуудал үгүй гэж үзэж байгаа аж. Гадаад бодлогын байгууллагын төлөөлөгч Марк Тонер тэмдэглэхдээ, бусад улсын шүүмжлэлийг АНУ-ын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буй  гэж үздэггүй гэв. Оросын ГХЯ лхагва гаригт гаргасан илтгэлд Америкт хүний эрх зөрчигдөж  байгаа олон зөрчлүүдийг  тэмдэглэсэн юм. Хамгийн гол асуудал бол  Москвагийн үзэж байгаагаар, алан хядах ажиллагаанд сэжиглэгдэж байгаа 170  сэжигтэнүүд Гуантанамогийн гянданд хоригдож байна.  Баримт бичигт, зэвсэгт мөргөлдөөний бүсэд хүний  эрх зөрчигдөж байгаа болон тэнцүү бус хүч хэрэглэж байгаа тухай дурьджээ. Түүнчлэн, Оросын ГХЯ  америкчуудын анхаарлыг АНУ-д  шүүх алдаа гаргадагт хандуулав.