Орос улс Ми 17 В5 эхний 9  нисдэг тэргийг Афганистанд нийлүүлэв.  12 нисдэг тэргийг ирэх жил нийлүүлэх болно.”Рособоронэкспорт” АНУ- ын хуурай замын цэргийн комнадлалтай Афганистаны аюулгүйн хүчнийхэнд  оросын нисдэг тэргийг нийлүүлэх нийт 375 сая долларын гэрээг   өнгөрсөн 5-р сард үзэглэсэн юм. Ийм маягаар Афганистаны үндэсний аюулгүй хүчнийхний 7 нисдэг тэрэгтэй парк нилээд тоогоор өргөжнө. Америкийн тал гэрээний хэрэгжилтээр сэтгэл хангалуун байгаа бөгөөд одоогийн байдлаар “Рособороэкспорт” дахин 18 нисдэг тэрэг нийлүүлэх яриа хэлэлцээр хийж байна.