Пхеньянд  удирдагч агсан Ким Чен Иртэй  салах ёс гүйцэтгэх үндэсний    гашуудал боллоо гэж ЦТАК агентлаг уламжилжээ. Орон даяар их буугаар буудаж, цэргийн албан хаагчид болон БНАСАУ ын хүн ам тус улсын удирдагч агсны гэгээн дурсгалыг гурван хором чимээгүй байж  хүндэтгэв.   Бүх галт тэрэгнүүд , тэр ч бүү хол замд явж байснууд нь хүртэл  нэгэн зэрэг “ дохиогоо ” дуугаргалаа.  Энэ дохио орон даяар дуугарлаа гэж агентлаг мэдээллээ. БНАСАУ ын Төв телевиз оршуулгын ажиллагааг шууд дамжуулав. Дэлгэц дээр Ким Ир Сены талбай дээр хэдэн зуун хүн иржээ. Төв индэр дээр Ким Чен Ирын бага хүү болон түүний засгийн эрхийг залгамжлагч  Ким Чен Ын  болон тус улсын нам, төрийн болон армийн  дээд удирдагчид хуран цугларчээ. Лхагва гаригт БНАСАУ- д 12-р сраын 17 нд зүрхний шигдээс өвчний улмаас  таалал төгссөн Ким Чен Ирыг оршуулах   төрийн ажиллагаа  болсон юм.  Ким Чен Ирын цогцсыг  түүний эцгийн зэрэгцээ шилэн бунханд  Кымсусан ордонд байрлуулах ахж. Цогцсын хамт бунханд Ким Чен Ирын машин болон тусгай хуяг вагон, хувцас болон түүний ажлын ширээг байрлуулах юм.

Гэрэл зураг