Монгол улстай хил залгаа Оросын БН Тыва улсад онц байдал тогтоов. Тэнд урьд шөнө 6,7 магнитудтай  газар хөдлөлт болов. Тэр газар хөдлөлтийн голомтод бараг 9 баллад хүрчээ. Хүмүүс хэлмэгдсэнгүй. Гэвч Оросын онц байдлын яамнаас эвдрэл болон ахин давтагдах түлхэцийн уршгийг арилгах нэмэлт хүчээ тийшээ явуулав. Бүс нутгийн оршин суугчид тэсвэр тэвчээртэй байна. Дэлхий сөнөх аюул тулгарсан шиг байна гэж зарим нь хошигнон ярьцгааж байна. 16 мянга орчим хүн барилга байшингуудын байдал шалгаж, цахилгаан дамжуулах шугамыг агаараас байцааж, оршин суугчдад тусламж үзүүлж байна. Газар хөдлөлтийг ажиглаж ирсэн туухэнд хамгийн хучтэй газар хедлелт урьд шене Оросын мен БНУлсад болов. Голомт нь нийслэл Кызыл хотоос зуун 100 км зайтай 10 км гүнд байв. Газар хөдлөсний дараа түлхэц байн байн мэдрэгдэв. Голомтод нь түлхэц үргэлжилж байна гэж газар хөдлөлт судлаачид мээдээллээ.

Энэ бүс нутагт газар ийнхүү хүчтэй хөдлөнө гэж бараг хэн ч үзэхгүй байсан гэж Оросын ШУА-ийн Геофизикийн албаны захир- лын эрдэм шинжилгээний ажлыг хариуцсан орлогч Олег Старовойт тэмдэглээд: «Тывагийн энэ бүст ийн хүчтэй газар хөдлөлт хаая нэг болдог. Иймээс түүнийг ер бусын үзэгдэл хэмээн нэрлэж болно. Тывад түүнээс бага хүчтэй газар хөдлөлт болж байсан» гэв. Хакаси ба Красноярск, Алтай хязгаарууд болон Эрхуу, Кемеров, Томск мужуудын оршин суугчид газар хөдлөснийг мэдрэсэн байна. Газар хөдлөлтийн улмаас ноцтой эвдрэл гараагүй нь сонин шуу. Зөвхөн хана антаж, хаалга, цонхны рам хазайсан гэж зарим оршин суугч мэдээллээ. Гэвч аврагчид урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, нэмэлт хүч, сэтгэл зүйчид ба нүүлгэх хүмүүсийг байрлуулах майхан явуулж байна.

Оросын онц байдлын яамны Сибирийн бүс нутгийн төвийн албан төлөөлөгч Светлана Потехина «ОДХ» радиод мэдээлэхдээ: «Илчит цахилгаан станц, нийтийн ахуйн барилга байгууламжуудын ажил, төмөр замын хөдөлгөөн тасалдсангүй. Орон сууц ба дэд бүтцийн барилга байгууламжуудыг шалган үзэж байна. Сүүлийн үеийн мэдээнүүдээс харахад эвдрэл хэлмэгдэл гарсангүй. Шуурхай штаб Оросын онц байдлын яамны Сибирийн бүс нутгийн төвд ажиллаж байна. Шуурхай хэсэг ба сэтгэл зүйчид Кызылд байгаа хийгээд Онц байдлын яамны зохих хэрэглүүдийг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулжээ». Тывагийн оршин суугчид хэрэг явдалд тайван хандав. Газар хөдөлмөгц гэрээсээ гарчээ. Олонхи нь олон нийттэй харилцах сулжээнд тэр даруй хандсан байна. Тайлбарууд нь мэгдэн сандрах шинжгүй, зарим нь хошин янзтай байна. Газар хөдлөлт судлаачид сүүлийн 20 жилд Тывагийн нутаг дэвсгэрт болсон газар хөдөлтийн байдалд дүн шинжилгээ хийлээ. Нэг сарын турш энд газар бага зэрэг ахин хөдлөх бололтой гэж тэд үзэж байна.     

Гэрэл зураг