Дэлхийн зэвсэглэлийн худалдааны судалгааны төвийн /ДЗХСТ/ үзэж байгаагаар Орос, Энэтхэгийн хоорондын цэргийн арилжаа  2011 оны цэргийн гэрээнүүдийн хамгийн эхний байранд явж байгаа аж. Москва Энэтхэгийн Тэнгисийн усан цэргийн хүчнийхэнд 10 жилийн хугацаатай “Нерпа” атомын усан дор явагч хөлөг онгоцыг шилжүүлсэн юм. Гэрээний нийт дүн 650 сая доллар. ДЗХСТ-ийн хоёр, гурав дугаар байруудыг Вьетнамын Тэнгисийн цэргийн хүчний “Гепард” харуулын хөлөг онгоцны хоёр гэрээ тус тус эзлэж байна. Сонирхолтой нь, эхний арван байрын 8 гэрээ нь цэргийн байлдааны онгоц нийлүүлэхтэй холбоотой юм. Энэ нь оросын харуулын цэргийн далбаат онгоцууд, хөнгөн онгоцууд, жижиг онгоцнууд олон улс орнуудад эрэлт хэрэгцээтэй байгаа юм. Тэдгээрийн дунд: Алжир, Түркмен, Энэтхэг болон Вьетнам орж байна. Тэгээд ч эдгээр улс орнууд нь Орос улстай цэргийн техникийг барьж, ашиглахад хамтран ажиллаж байдаг юм гэж “Независимое обозрение” сонины шинжээч Виктор Литовкин тэмдэглэж байна.

Тэд оросын усан онгоцнууд болон усан доогуур явагч онгоцнуудыг мэддэг, эрт үеэс манай усан онгоцны үйлдвэрүүдтэй хэлхээ холбоотой ажиллаж байсан бөгөөд манай тэнгисийн усан цэргийн офицеруудыг сайхан харилцаатай. Тэдэнд бидэнтэй хамтран ажиллахад таатай байдаг бөгөөд оросын хөлөг онгоцнууд тэнгисийн өндөр чанартайгаа нотолсон юм. Тэдгээрт байрлуулсан байлдааны техникууд нь тэдний хэрэгцээг бүрэн хангадаг. Түүнчлэн, бид АНУ ялгаатай нь тэдгээр улс орнуудад улс төрийн болзол тавьдаггүй юм. Нөгөөтэйгүүр, одоо үед тэнгисийн усан цэргийн байлдааны техникийн өрсөлдөөн их болжээ. Ялангуяа, Энэтхэгийн тухайд авч үзэх юм бол гэж Виктор Литовкин ярьж байна: «Энэтхэгийн зах зээл дээр АНУ орох гэж ядаж байна. Түүнчлэн, тэнгисийн цэргийн салбарт манай шууд өрсөлдөгчөөр Франц, Герман улс гарч ирээд байна. Орос улс Энэтхэг улс зөвхөн манайхыг худалдаж авах тийм хөлөг онгоцуудыг хийх ёстой болоод байна. Ингэхдээ Энэтхэг импортын зэвсэгийг бууруулахаар зорилго тавиад байгаа. Иймээс энэтхэгийн бүх тендерыг авч чадахгуйд хүрвэл гайхах хэрэггүй юм».

Дөрөв, тавдугаар байруудыг Сири, Вьетнам улс эргийн хамгаалалтын “Бастион” цогцолбор усан онгоцны эсрэг далавчит “Яхонт” пуужин нийлүүлэх гэрээгээр авчээ. Сиритэй хийсэн гэрээний үнэ 300 сая доллар. Вьетнам одоогийн байдлаар Орос улстай нэмж нилээд хэдэн “Бастион” авахаар яриаэ хэлэлцээ хийж байна. Тиймээс энэхүү зэвсгийг экспортын сайхан ирээдүй хүлээж байна гэж хэлж болно гэж Виктор Литовкин ярьж байна: «Эдгээр цогцолборууд нь бол маш ирээдүйтэй юм. Пуужин 600 км туулах чадвартай, дуунаас хурдан, маш нарийн байтай. Ийм зэвсгийг худалдаж авсан ямарч улс орон эргийн хамгаалалтынхаа төлөө санаа зовохгүй байж болно. “Бастионыг” Сири улс худалдаж авахад Израиль эрс тэмцээд ч дийлээгүй юм». Дэлхийн зэвсэглэлийн худалдааны судалгааны төвийн /ДЗХСТ/ үзэж байгаагаар “Викрамадитья” онгоц тээгчийг Энэтхэг улсад зориулан засварлан, шинэчлэх нь томоохон хөтөлбөрүүдийн дунд орж байна. Энэтхэг улсын тендерийг Оросын шинэ усан дор явагч “Амур-1650” онгоц болон зургаан атомын бус хөлөг онгоцыг  лицензээр үйлдвэрлэх болоод байна.