Оросын эрх баригчид сөрөг хүчнийхэнтэй үр дүнтэй яриа хэлэлцээ хийхийн тулд чармайж байна. Улс төрийн системийг шинэчлэхийн тулд тодорхой алхмуудыг хийгэд байна: тухайлбал, намуудын бүртгэлийг хялбаршуулах тухай багц баримт бичиг хэдийнэ  Төрийн думд хүргэгдээд байна. Үүний дүнд “барууны” хөдөлгөөнүүд тайзнаа нилээд хэдэн нэгтгэлүүдийг гаргаж ирэхэд бэлэн байна. Нөгөөтэйгүүр, шинэ намууд Орос улсын улс-төрийг амилуулж чадах юм уу гэж шинжээчид гайхацгааж байна. Цуглаанд оролцогсдынхоо тоогоор сүүлийн арван жилийн дээд амжилтыг бут цохисон нь Оросын хувьд санаандгүй хэрэг болсон юм. Санаандгүй гэдэг нь харьцангүй юм. 2011 оны турш нийгэм судлаачид болон шинжээчид нийгмийн тодорхой хүрээнд эрх баригчдын үйл ажиллагаанд сэтгэл дундуур хүмүүсийн тоо өсч байгаа тухай ярьж байсан юм.

Кремлийн болон сайд нарын кабинетын  шуурхай  хүлээн авч байгаа арга хэмжээнүүдээс үзвэл одоогийн гудамжны маршууд, шинжээчдийн сэрэмжлэгүүд нь эрх баригчдын сонорт хүрсэн юм шиг. Гэсэн хэдий ч Орос улсад улс төрийн системийг шинэчлэх алхмуудыг урьд нь хийх ёстой байсан юм. Магадгүй, зун ч хийж болох байсан байх. Ийм дүгнэлтийг тэргүүн шадар сайд асан, сангийн сайд асан Алексей Кудрин дэвшүүлж байна. Тэрээр мягмар гаригт радиод өгсөн ярилцлагадаа, цуглааны гол шалтгаан нь Төрийн думын доод танхимын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаад оршиж байгаа юм гэв. Сангийн сайд ээлжит бус сонгууль явуулах шаардлагатай байгаа гэж үзэж байгаа хүмүүстэй нэг санаатай байгаа аж. Гэхдээ үүнд Кудрины үзэж байгаагаар ерөнхийлөгч Дмитрий Медведевын улстөрийн системийн шинэчлэлийн саналуудтай холбогдон жил хагасаас наашгүй хугацаа шаардлагатай аж. Тэр үед шинэ намуудтай, босго доогуур /Төрийн дум руу орох хувь/ нилээд хэмжээгээр буурах юм.

Харин Кудрины өөрийнн нь улс төрийн амьдралд оролцох тухай гэвэл, тэрээр барууны шинэ нам байгуулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн аж. Өөрийн барууны намыг байгуулахаар тэрбумтан Михаил Прохоров бас зорьж байна. Түүнчлэн Союз Правых сил-Барууны хүчнүүдийн холбооныхон бас өөрийн намыг байгуулах бодолтой  байна. Гэсэн хэдий ч чухамдаа, Кудрин л тэдгээрийн дотор сөрөг хүчнийхэнтэй хэл амаа олж чадах хүн байх болно гэж Үндэсний стратегийн Зөвлөлийн тэргүүн Валерий Хомяков үзэж байна. Мэдээж хэрэг, тэр үүнд зууч болохыг хүсч байгаа. Кудрин бол хүний хүн биш, эрх баричгдын хувьд ч тэр, байгаа зүйлд сэтгэл дундуур байдлаа илэрхийлэгч хэсэг хүмүүсийн хувьд ч тэр. Тэр бол эдийн засгийн утгаараа ардчилсан үзэлтэй л хүн-харин цуглаанд гарахдаа улстөрийн хувьд ч ардчилагч гэдгээ харуулсан. Түүнчлэн, Кудриныг Өрнөдийнхөн сайн мэддэг.

Мэдээж хэрэг, түүнд үл итгэх хүн ч байгаа л даа. Зарим шинжээчид  Кудриныг эрх баригч, сөрөг хүчнийхний хооронд зуучаар харж байна. Гэхдээ ер нь бол Орос улсад барууны хөдөлгөөн цаашид ирээдүйтэй гэдэгт эргэлзээ төрж байна. Улс төр судлаач Павел Святенков ийн бодолтой байна. Компрадорын үеийн хөрөнгөтний намуудын тухай яригдаж байх шиг. Тэдэнд европ утгаараа жирийн  барууныг баримтлагч намын ямарч чиг шугам үгүй: чөлөөт зах зээлийн утгаараа ч тэр, улсын нийгмийн бодлогоороо ч тэр, гэр бүлийн үнэт зүйлсээрээ ч тэр, тэрч бүү хэл шашны хувьд ч үгүй. Энд барууны гэж зөвхөн нэр төдий л байна.

Дмитрий Медведев, Владимир Путин сөрөг хүчнийхнхий эхний цуглааны дараа 12-р сарын эхэнд хийсэн мэдэгдэлдээ: маргаантай асуудлуудыг хэлэлцэхэд бэлэн гэж байсан юм. Асуудал юунд байна вэ гэвэл, цуглаанд оролцогчдод нэгдсэн саналууд үгүй, нэгдсэн хөтөлбөр үгүй байгаа юм. Нөгөөтэйгүүр, ирэх 3-р сарын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө бүх асуудлуудыг шийдвэрлэсэн байх нь нийгэмд маш чухал юм. Эрх баригчид өөрийн зүгээс алхмуудыг хийж байна. Харин сонгууль нь ерөнхий сайд Владимир Путины санаачилснаар дээд зэргийн ил тод, нээлттэй болж өнгөрөх ёстой юм. Энэ утгаараа, бүх сонгуулийн хэсгүүдийг саналын тунгалаг өнгийн хайрцагтай, веб камераар хангах юм. Дараа нь ямар нэгэн  суудал гаргахгүйн тулд энэ бүгдийг хийх болно.