Бээжин засгийн газраас дэмжлэг үзүүлэх рейтингийн компаниудаа байгуулах боломжийг авч үзэж байна гэж Хятадын Ардын банкны тэргүн Жоу Сяочуань мэдэгдлээ. Хятад улс ернедийн гурван рейтингийн томоохон компаниудаас өөр компани байгуулах төлөвлөгөөтэй байгааг Төв банкны тэргүүний мэдэгдэл харуулав. АНУ-ын томоохон зээллүүлэгч Хятад улс дэлхийн санхуугийн хямрал эхэлмэгц америкийн эрх баригчид улс орныхоо эдийн засгийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгааг эрс шуумжилж эхлэв. Бээжин Moodys, Standart & Poors, Fitch зэрэг өрнөдийн рейтингийн агентлагийн үйл ажиллагаанд дүргүйцэж байна.

Эдгээр монопольт агентлаг дэлхийн санхуугийн мэдэллийн зах зээлд эдийн засгийн биш улс төрийн зорилтыг биелүүлж байна гэж хятадын олонхи шинжээч тэмдэглэжээ. Дээрх гурван рейтингийн агентлагийн төв байр АНУ-д ажилладаг. Энэ нь агентлагуудын үнэлгээнд үл итгэхэд бас нөлөөлж байна. Жишээ нь америкийн ипотекийн банкууд дампуурахын өмнөхөн тэдгээр өндөр үнэлгээ өгсөн билээ. Тэгснээрээ хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн нь хямралыг ойртуулав. Тухайн үед «Дагун» хятадын рейтингийн агентлагаас 2010 оны 7-р сард АНУ-ын рейтинг Хятадынхаас доогуур үзсэн явдал шуугиан дэгдээсэн билээ. Хятадын шинжээчид улс төрийн тоглоом хийж, атгаг бодлого баримталж байна гэж үзсэн билээ. АНУ-ын үнэт цаас-биржийн комисс их гомдож, «Дагун» агентлагийн салбарыг АНУ-д ажиллуулахаас татгалзав. Харин хожим ернедийн агентлагуудаас АНУ-ын рейтинг арга буюу доошлуулав.

Дэлхийн эдийн засаг дан ам долларыг үндэслэж үл болохыг хямрал харуулсан. Эдийн засгийн тогтворгүй байдал даамжрасан явдал асар их хэмжээний доллартой Хятад улсад хүчтэй цохилт өгсөн гэж Дорно дахины судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Дмитрий Мосяков «ОДХ» радиод мэдэгдээд: «Зөрчил улам гунзгийрч байна. Урьд бид улс төрийн санал зөрөлдөөн ба эдийн засгийн амжилттай хамтын ажиллагааны тухай ярьж байсан бол одоо эдийн засгийн хүрээнд ноцтой санал зөрөлдөөн гарсныг дурдах боллоо. Энэ нь сэтгэл түгшүүлэхгүй байж чадахгүй. Юу гэвэл урьд эдийн засаг Хятад АНУ-ын хоорондын харилцааг тогтворжуулж байсан» гэж онцлов.

Хятад улс дэлхийд долларт итгэх итгэл алдарч байгаа өнөө үед өрнөдийн монопольт агентлагудыг сөрөн зогсож, өөрийн рейтингийн компаниудыг байгуулахыг эрмэлзсэн нь мэдээжийн хэрэг. Ийн агентлагууд нь дэлхийн эдийн засаг төдийгүй хятадын зах зээлийн байдлыг обьектив үүднээс тусгаж харуулна гэж Бээжин үзсэн юм. Хятадын нэгдсэн янз бүрийн нэгдэл байгууллага тухайлбал ШХАБ өөрийн рейтингийн системтэй болохыг эрмэлзэж байна. Тухайлбал ШХАБ-ын үйлдвэр худалдааны зөвлөлөөс ийн санаачилга дэвшүүлжээ. Эдийн засгийн магадлан шинжлэх ажилд шинэ шинэ шаардлага тавьсан дэлхийн санхуугийн хямрал ч үүнд нөлөө үзүүллээ.

Европ ч өөрийн рейтингийн агентлагтай болох асуудлыг эргэцүүлэн бодож байна. Нийт европын рейтингийн шинэ агенлагийг байгуулах үйл явцыг хурдасгана гэж энэ оны зун Европын комисс мэдэгдэв. Хөрөнгө оруулагчид дээрх гурван рейтингийн агентлагийн үйл ажиллагаанд аяндаа итгэх ёсгүй гэж Европын төв банкны тэргүүн Марио Драги саяхан мэдэгдлээ. Moodis, Standart & Poors, Fitch зэрэг гурван агентлаг улс төрийн үүрэг өөрсддөө ногдуулсан гэж Хятад ба евро бүст багтсан улсууд онцлов. Иймээс үндэсний ба олон талт санхуугийн байгууллагуудын үйл ажиллагааг магадлан шинжлэх ажлыг ахиулахыг хичээж байна.