0ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев өөрийн боловсруулсан захирагчуудыг шууд сонгох болон 225 тойргийн депутатуудыг Думд сонгох тухай хуулийн төслүүдийг Төрийн думын доод танхимд 2-р сарын 15-наас өмнө хэлэлцүүлэх даалгавар өгөв. Кремлийн хэвлэлийн албанаас өнөөдөр мэдээлэхдээ энэхүү үүргийг шинээр томилогдсон ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Сергей Ивановт даалгажээ. Түүнчлэн, төрийн тэргүүн хээл хахуулийн эсрэг тэмцэхтэй холбогдуулан, цаашид ЗГ-т төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүсийн томоохон зарлагыг хянах тухай хуулийн төслийг 2012 оны 4-р сарын 15-ны дотор төслийг хэлэлцүүлэх даалгавар өгөв. ЗГ-ын тэргүүн Владимир Путин болон Кремлийн Тамгын газрын дарга Сергей Иванов нарт хоёр сарын хугацаанд Орос улсад олон нийтийн телевиз байгуулахыг даалгав