Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Сирийн эрх баригчдыг Арабын орнуудын лигийн /АОЛ/ ажиглагчдыг тус улсын бүх газруудад очиж аажиллахад нь боломжуудаар хангахыг уриалав. Тэрээр Москвад лхагва гаригт болсон хэвлэлийн бага хурал дээр сирийн эрх баригчдыг тус улсад байгаа АОЛ-ийн төлөөлөгчидтэй хамтран ажиллахыг уриалжээ. Энэ нь онцгой чухал юм, яагаад гэвэл өнөөг хүртэл сирийн байдлыг зкөвхөн нэг өнцгөөс харуулж ирсэн юм гэж Лавров нэмж хэлэв. Орос улс сирийн удирдлагатай  байнга ажиллаж байдаг бөгөөд тус улсын хүчирхийллийн эсрэг тэмцдэг юм. Орос, Хятад улсын өргөн барьсан Сирийн тогтоолын төсөлд энгийн иргэдийн эсрэг хүчирхийлэл явуулахыг буруушаасан юм гэж Сергей Лавров хэллээ. Оросын ГХЯ-ны тэргүүн тэмдэглэхдээ, тогтоолын төсөлд энгийни иргэдийг зэвсэгт өдөөн хатгаагчдаас зааглан үзэхийг уриалжээ. Хэвлэлийн бага хурал дээр Лавров сирийн сөрөг хүчнийхнийг АОЛ-ийн ажиглагчдын ажлыг дэмжихийг уриалав. Дипломатын хэлснээр, хэрвээ АОЛ-ийн төлөөлөгчид тус улсын байдлыг тогтвортой болгоход туслан, дотоод яриа хэлэлцээрийг эхлэх нөхцөлийг бий болгож чадвал энэ нь хямралыг зохицуулах зам нээгдэж байна гэсэн үг гэж тэмдэглэв. Тэгвэл НҮБ-ын АЗ-ийн Сирийн тогтоол ч шаардлагагүй юм гэж тэр нэмж хэлэв.