200 гаруй ард түмний соёлд өдгөө хүртэл хадгалагдаж ирсэн эртний хөгжмийн зэмсгийн нэг хомусыг Оросын сансрын нисэгч Олег Каноненко сансарт авч явжээ. Тэр саяхан 28 дахь багийн бүрэлдэхүүнд Олон улсын сансрын станцад очлоо. Шинэ жилийн баярын шөнө сансрын нисэгчид дэлхийн оршин суугчдад мэндчилгээ дэвшүүлэх үеэр хомусаар хөгжимдэнэ гэж Кононенко амлав. Мөн зэмсэг хэдийд бий болсон нь тодорхой бус байна. 2000 магадгүй 5000 жилийн тэртээ бий болсон байж магадгүй. Гаднаас харахад хөгжимдөх амар энгийн зэмсэг мэт санагдана. Хөгжим яалгуу нь сэтгэл санааг бүрэн илэрхийлдэг. Түүгээр байгалийн дуу авиаг дууриалган сонирхуулж болно.

Сибирийн уугуул ард түмний нэг якутын хомус одоо сансарт  очлоо. Хомус дээр тоглодог Альбина Дегтярева хэлэхдээ: «Энэ зэмсгийг казахууд шан-кобыс, киргизууд төмөр-комуз, башкирууд кубыс, оросууд варган гэдэг. Хомус Монгол, Энэтхэг, Вьетнам, Япон, Хятад улсуудад байдаг. Олон улсын хомусын 7-р наадам энэ онд Якутад болсон хийгээд мөн зэмсэг уламжлал ёсоор хэрэглэдэг ард түмнүүдийн төлөөлөгчид цугларав. 2500 хүн хомусаар нэг зэрэг хөгжимдсөн нь дэлхийн нэг ёсны аврага амжилт болсон» гэв. Якутад хомус үндэсний нөөц баялаг болжээ. Залуучууд хомус дээр тоглохыг дуртайяа сурч байна. Гэр бүлийн олон чуулга байгаа хийгээд якутын дархчуул  шилдэг хомус хийдэг. Энэ БНУ-ын нийслэл Якутск  хотноо дэлхийн ганц хомусын музей ажиллаж байна. Дэлхийн 45 улсаас ирүүлсэн хомусын загварын дэлгэн тавьжээ. Музейн хамгийн эртний хомус ХVIII зуунд хамрагдаж байна.

Хомус сансрын хүч нөлөөтэй гэж олон ард түмэн үзэж байна. Жишээ нь Якутад бөөгийн ёслолд хомус хэрэглэж, түүний аялгуугаар өвчтөнийг эмчлэж байсан нь тохиолдлын хэрэг биш. Зөвлөлт засгийн үед хомусыг бөөглөх хэрэгслийн хувьд нэгэн үе  хориглосон билээ. Оросын сансрын нисэгч Олег Кононенко дөнгөж 90 грамм жинтэй хомусыг хувийн тээшэд багтааж авч явсан байна. Мэдээжээр тэр нислэгийнэхээ өмнө хомусаар удаа дараа хичээллэжээ. Түүний тоглолтыг дэлхий даяар сонсоно шуу. Гэвч Альбина Дегтярева мэт чадамгай хөгжимдэхийг оролдсонгүй. Якутын жужигчин шиг хомусаар хөгжимддэг хүн цөөн.