Вашингтон тус улсад эмчилгээ хийлгэхээр хүссэн Йемений ерөнхийлөгч Али Абдалла Салехад одоогоор зөвшөөрөл өгөөгүй байгаа тухай лхагва гаригт Төрийн департаментын төлөөлөгч Марк Тонер мэдэгджээ. Тэрээр цааш хэлэхдээ, АНУ-ын визийг гадаадын иргэн хүсэх нь урт удаан үргэлжилдэг ажиллагааа гээд, энэ хугацаанд түүний залгамжлагчийг шалгадаг гэв. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Йемень улсад дахин эмх замбараагүй байдал гарсан юм. Тус улсын ерөнхийлөгч энэ нөхцөлд АНУ-ад эмчилгээнд явах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.