Хэврээ Ираны эсроэг олон улсын хориг арга хэмжээнүүдийг чангатгавал Тегеран Ормузын хоолойг хаана. Энэ тухай бүхарабын телевизийн “Аль-Арабия” суваг дэд ерөнхийлөгчийн уламжилснаас иш татан мэдээлжээ. Ираны дэд ерөнхийлөгч Мохаммед Реза Рахими ярихдаа: хэрвээ өрнөдийнхөн ираны нефтийн үйлдвэрлэлд шинэ хориг арга хэмжээ авах л юм бол, нэг ч дусал нефть энэ хоолойгоор гарахгүй гэж” тэр хэлжээ. Энэтхэгийн далайд болж байгаа Ираны Тэнгисийн цэргийн хүчний сургуулилт нь Өрнөдийхөнд хоолойтой холбогдсон тэдний төлөвлөгөө тйим ч амаргүй зүйл биш юм гэдийг харуулах ёстой аж. Ормузын хоолой нь ойрхи-дорнодын нефтийг далайгаар тээвэрлэх стратегийн зам юм. Түүгээр дамжин дэлхийн нефтийн гуравны нэг нь өнгөрдөг юм. НҮБ-ын АЗ нь Иранд цөмийн зэвсэг үйлдвэрлэж байж болзошгүй гэж үзэн хориг тавьсан юм. Иран нь түүний цөмийн хөтөлбөр зөвхөн цөмийн энергийг энхийн үйлсэд ашиглах зорилготой гэж зүтгэсээр байна.