АНУ тус улсын иргэн Амир Мирзаиг Иран нэн даруй суллах ёстой гэж үзэж байна. Түүнийг ираны эрх баригчид тагнуул хийсэн гэж буруутгаж байгаа нь ямарч үндэслэлгүй юм гэж Вашингтонд АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Марк Тонер хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Америкийн дипломат мэдэгдэлдээ, Мирзаигийн эсрэг шүүх хаалттай хурал эхэлсэн тухай Вашингтонд мэдээлсэн гэв. Тонер хэлэхдээ, Ислам улсад улс-төрийн шалтгаанаар гэм зэмгүй гадаадынхныг тагнуулын үйл ажиллагаанд буруутгах нь Ираны хэрэглэдэг дуртай арга гэв. Төрийн Департаментын төлөөлөгч мэдэгдэхдээ, АНУ-ын сонирхлыг илэрхийлдэг Тегеран дахь Швейцарийн ЭСЯ нь 12-р сарын 24-нд Исламын БНУ-ын Засгийн газарт хандан Хекматид консултай болгох талаар хандажээ. Гэтэл Ираны эрх баригчид зөвшөөрөөгүй байна.