АНУ-ын геологийн алба лхагва гаригийн өглөө Холбооны улсын Сибирийн тойргийн Тува улсад шинэ газар хөдлөлт болсныг тогтоогоод байна гэж тус албаны сайт нь дээр нийтлэжээ. Газар хөдлөлтийн голомт нь Кызыл хотоос зүүн зүгт 100 км байсан аж. 10 км гүнээс 4,7 баллтай хэлбэлзсэн аж. Кызылээс Интерфакс агентлагт мэдээлэхдээ, энэхүү газар хөдлөлтийг тус хотын бүх иргэд мэдэрсэн гэжээ. Хэдэн хоромын дараа ОХУ-ын ШУА-ийн геологийн алба 4,2 баллтай бас нэгэн хөдлөлт гарахыг тогтоожээ. Эргэжилтнүүдийн үзэхдээ мягмар гаригийн үдэш хүчтэй газар хөдлөсний дараа, газар хөдлөлтийн гол цэгт 3 балл хүртэл хөдлөлт үргэлжилсээр байжээ. Газар хөдлөлтийн үр дагавар нь хэдэн жил мэдрэгдэдэг байж болох юм гэж мэргэжилтэнүүд үзэж байна. Мягмар гаригийн 19:22 /москвагийн цаг/ Тувад Кызылээс 10 км зайд Рихтерын шаталбараар 9,5 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн хэлбэлзэл нь 6,7 балл байжээ. Газар хөдлөлт нь Тува, Хакас, Красноярск болон Алтай хязгааруудад болоод Эрхүү, Кемерово, Томскийн мужуудад мэдрэгджээ. Газар хөдлөлтөнд нэрвэгдсэдийн тухай болон мяар нэгэн хүчтэй эвдрэл гарсан тухай мэдээлэл ирээгүй байна. Тувагийн ОБЯ-ны алба онц байдал тогтоогоод байна.

Гэрэл зураг