2010 онд явагдсан бүхоросын хүн амын тооллогын дүнгээр Москвад 11,5 сая хүн амьдарч байна. Энэ тухай Москва дэд дарга Андрей Шаронов сэтгүүлчдэд хийсэн мэдээлэлдээ дурьдав. Тэрээр цааш хэлэхдээ, энэ нь оросын нийт хүн амын 8,1 хувь юм. Үүнээс үзэхэд Москва хот нь Европын хамгийн том хот болж байна. 2002 онд явагдсан хүн амын тооллогоос хойш оросын нийслэл 1 сая 200 мянган хүнээр өссөн нь шилжин суурьшигчдаас үүдэлтэй юм гэж тэр хэллээ. Харин тус хотод хүн амын дотор эмэгтэйчүүдийн тоо эрэгтэйчүүдийнхээс 800 мянгаар илүү аж.