Ерөнхийлөгчийн ирэх сонгуулийг  ил тод, ойлгомжтой, нийтлэг болгохын тулд бүхнийг хийх шаардлагатай байна.  Энэ  тухай 2012 онд болох  Оросын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, ерөнхий  сайд Владимир Путин  өнөөдөр Бүхоросын ардын фронтын хуралдаан дээр хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.  Тэрээр олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчдөөс  санал хураалтын дүн ямарч эргэлзээ төрүүлэхгүй байхын тулд юу хийвэл зохих тухай сонирхлоо. Тэгээд Интернетэд энэ асуудлыг хэлэлцэхийг санал болгов.

Ерөнхий сайдын хэлснээр, сонгуулийг шудрага явуулахад чиглэгдсэн  бүх  бүтээлч саналуудыг  нэгтгэх хэрэгтэй аж. Өмнө нь Владимир Путин бүх сонгуулийн хэсгүүдийг камертай болгох  санал тавьсан юм.  Олон нийтийн төлөөлөгчидтэй хийсэн уулзалт дээр тэр санал хураах байр болон санал тоолох газруудад   камеруудыг 24 цагийн турш ажлуулахыг санал болгосон юм. Түүнчлэн тэр парламентад суудалтай улс-төрийн хүчнүүдийг төрийн тэргүүнийг сонгох бүхий л процессыг хяналтандаа авахыг уриалжээ.

Ингэх нь Владимир Путины үзэж байгаагаар тус улсад  хууль бус сонгууль явуулах оролдлогоос  сэрэмжилж чадах юм.

«Сонгуулийг нээлттэй, ил тод явуулахын тулд юуны түрүүнд та бид нээлттэй байх ёстой гэдгийг би зориудаар тэмдэглэмээр байна. Яагаад гэвэл манай иргэд  биднийг үнэхээр дэмжиж байгаа гэдэгт бид итгэлтэй байх  ёстой юм.  Энэ бол зарчмын асуудал. Яагаад гэвэл  хүмүүсийн дэмжлэггүйгээр нөсөр том төлөвлөгөөг биелүүлнэ гэж үгүй» гэж В.Путин хэллээ.

Орос улсын харилцаа холбооны сайд Игорь Щеголев  сонгуулийн хэсгүүдийг камержуулах ажлын явцын тухай ярьсан юм. Одоогийн байдлаар техникийн баримтжуулах ажлыг боловсруулаад байгаа юм. Энд 200 мянган камерыг байрлуулах тухай яригдах юм.  Энэ бол Оросын түүхэнд болон дэлхийн хэмжээнд ижилгүй төсөл аж.  Дэлхийд нэг ч сүлжээ, нэгэн зэрэг, нэгэн цагт ийм хэмжээний дүрсийг шууд дамжуулж Интернетэд цацаж байсан практик үгүй  юм гэж Игорь Щеголев цохон тэмдэглээд «Асуудал юунд байна вэ? гэвэл  манай хэдэн зуун мянган иргэдийг     сонгуулийн өдөр сонгуулийн аль хэсгийг Интернетээр харах боломжтой болгоход оршиж байна.  Мэдээж хэрэг, энэхүү шийдвэр нь хямд тусахгуй нь ойлгомжтой.  Манай улсын хэмжээ хязгаарыг тооцон үзэхэд болон шийдвэрийн хүнд хэцүүг үзэхийн сацууу, бид энэхүү системийг цаашид ч  ашигтай ашиглахыг  бодох ёстой юм» гэлээ.

Асуудлын үнэ 14 тэрбум рубль. Владимир Путины сонгуулийн сурталчилгааны штабын тэргүүн Станислав Говорухин тэмдэглэхдээ, энэ бол асар их мөнгө гэв. “Мэдээж хэрэг, мөнгө хайран байна. Гэхдээ бидний шийдэх асуудал бол үүнээс чухал учраас сонгуулийн нэр хүндийг  цаашид  бууруулахгуй тулд үүнийг хийх хэрэгтэй юм” гэж Владимир Путин онцлон тэмдэглэв.

12-р сарын 4-нд  Орос улсад парламентын сонгуулийн дараа  орос улсын Москва болон бусад томоохон хотуудад  сонгуулийн дүнг эсэргүүцсэн жагсаал цуглаан болсныг сануулъя. Хамгийн олон хүн оролцсон цуглаан Москвад болсон юм.  Болотная плошадь болон Академич Сахаровын өргөн чөлөөнд олон янзын сувгуудын мэдээлснээр 30 120 мянган хүн цугларсан юм.  Тэдний шаардлага  сонгуулийн дүнг цуцалж, шинэ сонгууль явуулах юм.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн хувьд надад ямар нэгэн худал хуурмаг юм хэрэггүй бөгөөд юуны түрүүнд  ил тод, нээлттэй байх нь хамгаас чухал. Миний хувьд гэвэл  сонгуулийг дээд зэргийн  нээлттэй, ил тод болоосой гэж хүсч байна. Үүний тулд бид чадах бүхнээ зориулах ёстой юм гэж оросын ерөнхий сайд Владимир Путин онцлон тэмдэглэв.