Хятад улс тус улсад ирсэн гадаадын иргэдийн хурууны хээг авч байхаар болов. Өнөөдөр Бээжинд  болж байгаа Бүххятадын ардын төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж байгаа  визний тухай хуулийн төсөлд ийм шаардлагууд тавигджээ. Биохэмжээний мэдээллүүдийг авах систем нь гадаадын иргэдэд хамааралтай  бөгөөд тус улсын иргэншлийг хүссэн хүмүүс хурууны хээгээ өгөх шаардлагатай гэж орон нутгийн хууль санаачлагчид үзэж байна. БНХАУ- ын олон нийтийн аюулгүй байдлын дэд сайд Ян Хуаньнины үзэж байгаагаар, гадаадын иргэдийн мэдээллийг тэгшитгэх нь хил дээрх гаалийн болон бусад үйлчилгээнүүдийг түргэвчлэх аж. 1990 ээд оноос эхлэн Хятад улс руу орох-гарах зорчигчдын  тоо жилд  ойролцоогоор 10 %  нэмэгдэж байгаа юм.