Япон улс ямартай ч өөрийн бодлогоо эрс өөрчлөхөөр  шийджээ. Сайн дураараа хүлээсэн зэвсэглэл экспортлох хориогоо ялимгүй сулруулжээ. Шудрагаар хэлэхэд  өмнө нь энэхүү хориг нь 1983 онд АНУ-д  зэвсэглэлийн технологийг  нийлүүлэхээс  аваад  хамтран боловсруулалт болон пуужингийн бамбай үйлдвэрлэх хүртэл дүрмийн гадуур байсан юм.  

«Японы Засгийн газрын энэхүү шийдвэр нь олон улсын терроризмын эсрэг, далайн дээрэмчидтэй тэмцэхэд болон байгалийн сүйрлийг даван туулахад болоод олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд бусад орнуудтай  идэвхитэй ажиллагаа явуулах боломжийг нээж өгч байна» гэж Японы Аюулгүй байдлын зөвлөлийн мэдэгдэлийг тус улсын засгийн газрын хэвлэлийн нарийн бигийн дарга Фудзимура Осаму өнөөдөр нийтэд тайлбарлав.

Жинхэндээ, юуны өмнө америкийн ПДХС-ийн тухай  энд яригдаж байгаа юм.  Япон улс АНУ-тай хамтран   усан онгоцны  SM3 амдан сөнөөгч  пуужингийн блокуудын нэгийг шинэчлэхэд оролцож байгаа юм. Энэхүү  ажил нь Вашингтоны төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа бөгөөд   европын ПДХС-ийн чухал хэсэг нь болох юм. Өнөөгийн  хүчин төгөлдөр хоригоос болж  Европ руу пуужин нийлүүлэлт эргэлзээтэй болж байгаа юм. Тиймээс Вашингтон уйгагүй, нэг бус удаа Токиог хоригоо зөлрүүлэхийг уриалж байв.

Токиогийн дэргэд боловсрогдож байсан блок пуужингууд нь  түүний үр ашгийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх боломжтой юм гэж Оросын Стратегийн зориулалттай  пуужингийн нэгтгэлийн Ерөнхий штабын тэргүүн асан Виктор Есин тэмдэглээд «Японоос Европт зэвсэг нийлүүлэх хоригийг цуцалж буй нь Румын, Польш болон Газрын Дундад тэнгист  болон хойд тэнгисүүдийн усан онгоцнууд дээр байрлаж байгаа  ПДХС-ийг дэлгэрүүлэхэд идэвхитэй оролцох үүд хаалгыг нээж буй юм.  Үүгээрээ  НАТО-гийн ПДХС-ийн хүрээнд байгуулагдаж байгаа  японы тэргүүний технологийг оролцуулж буй нь  пуужингийн системийг боловсронгуй болгож байгаа бөгөөд    оросын талаас түгшихгүй байхын аргагүй юм» гэлээ.

12-р сарын 3-нд НАТО дахь  америкийн төлөөлөгч Иво Даалдер  Оросын бодлогыг эс   харгалзан  АНУ нь Европын ПДХС-ийг үргэлжлүүлэн барьж байгуулж байна гэж мэдэгдсэн юм. Одоо  Европ дахь ПДХС-ийг барихад Токио оролцож буй нь Орос, Японы харилцаанд шинэ хүндрэл үүсгэж болох юм.

Дэлхийд батлан хамгаалах зардлаараа зургадугаар байранд орж байгаа Япон улс хоригоо цуцалсан явдал нь  цэргийнхээ төсвийг нэмэгдүүлэх үндэс болж байна. Энэ нь дайныг эсэргүүдэгч Үндсэн хуультай япон улсын хувьд муухан нийцэж байна.  Энэ нь “зэвсэглэлийг нийлүүлэх” болон холбогдох технологийг ямар нэгэн “халуун цэг рүү” юм уу, аль эсвэл алан хядагчдын  бүлэглэлийн гарт  очихоос сэрэмжилж чадах болов уу даа?   Япон,Ойрхи-Дорнодын орнуудын  харилцаанд юу хүлээж байгаа бол?  Хэрвээ японы зэвсэг Израильд хүрвэл юу болох вэ? гэж “Тюнити” сонин бичжээ.

Японы  “энхийн имиджийг” хадгалахын төлөө байгаа    улс төрийн болон олон нийтийн  хүчнүүд   хоригийг сулруулахын эсрэг байна.  Харамсалтай нь, тэднийг сонсохгүй байна...