Орос улс өнөөдөр аврагчдын өдрийг тэмдэглэж байна. Жил бүр ОБЯ хэдэн мянган хүн аварсан, хэдэн мянган ажиллагаанд оролцдог  билээ. Гал түймэр, газар хөдлөлт, байлдааны ажиллагаа, АЦС-ын осол – энэ бүхэнд оросын аврах албаныхан амь насаа үл хайхран тэмцэж ирсэн юм.

Нурман дороос амьд үлдэсэн хүнийг олж гаргах, модны орой дээр гарсан муужгайг буулгаж авах үүнд тэд туслахад байнга бэлэн байдаг юм. Зөвхөн 2011 онд л  гэхэд ОХУ-ын ОБЯ олон улсын 48 ажиллагаанд оролцжээ.  Энэ бол хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа,  ингэхдээ оросын төдийгүй гадаад орнуудын иргэдийг  байлдааны, байгалийн сүйрлийн  бүсээс шилжүүлэх ажиллагаа юм гэж ОХУ-ын ОБЯ-ны олон улсын хэргийг удирдах газрын тэргүүн Юрий Бражников тэмдэглээд «Эдгээрийн дунд томоохонд тооцогдох Ливи, Япон болон Серб, Балканы чиглэлийн          ажиллагаанууд торж байгаа юм. Японы сүйрэл онцгой байсан юм. Тэнд техникийн генны цогцолбор сүйрэл гарсан бөгөөд одоог хүртэл үргэлжилсээр байгаа юм. “Фүкүшима” АЦС дээр гарсан осол нь цацрагийн ауюлгүй байдлын салбарын японы төдийгүй олон улсын  цөмийн агентлагийн мэргэжилтнүүдийг түгшээсээр байна» гэлээ. 

ОБЯ бол шуурхай аврах баг юм. Тэд онцгой байдлын үед болон түүний үр дагавартай тэмцдэг юм. Хоёр долоо хоногийн өмнө ОБЯ- ны цуваа сербын хойд хэсгийн Косово хязгаар болон Метохиягаас Косово-Митровиц руу байлдаан болж байгаа газар косовын сербүүдэд хүмүүнлэгийн тусламж хүргэсэн юм. Өнгөрсөн 3-р сард гарсан аюулт цунамийн дараа, 2010 онд Гаитид болсон хүчтэй газар хөдлөлтийн үеэр оросын аврагчид нурман дор амьд үлдсэн хүмүүсийг хайж, онгоцоор хүмүүнлэгийн тусламж хүргэж, хээрийн эмнэлгийг байгуулж байсан юм.

2010 оны өвөл Монгол улсад олон сая толгой мал нэрвэгдэж, хүмүүс даарч хөрөн, орох оронгүй гачигдахад Оросын ОБЯ анх түрүүнд тусламж үзүүлсэн юм. 2006 онд Оросын ОБЯ, Монгол улсын ОБЯ-ын хооронд онцгой байдлаас сэргийлэх болон нэрвэгсдэд тусламж үзүүлэх тухай  хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зуржээ.

Чухамдаа энэхүү ажил нь аминд эрсдэлтэй юм. Тиймээс ойрын үед Орос улсад минжүүлэлтийг илрүүлэх  болон цацраг ихтэй бүсэд роботуудыг ажлуулахаар төлөвлөж байна гэж Юрий Бражников хэлээд « Бид хүн бүхэнд хүрч ажиллахын тулд  энэ бүхнийг хийдэг юм. Харамсалтай нь  аврах ажилгаануудын  үеэр манай залуучууд амь насаа алдадаг тохиолдол гардаг юм.  Манай ажлын онцлог бусдад туслаж, өөрийгөө мартадаг хойно  яах билээ  дээ. Мэргэжлийг роботчлох нь дэлхийн хүн амын амь насыг  аврах гэсэн  манай шилдэг хөвгүүд, охидын амь насаа алдах   эрсдэлийг бууруулах  түлхүүр юм» гэлээ.                   

Оросын аврах багийнхан үргэлж байлдааны бэлэн байдалд байдаг. Ингэхдээ тэднээр туслуулахад маш амархан байдаг. Үүнд  ердөө  нэгдсэн утасны яаралтай алба руу 01 рүү залгахад л  болдог юм.