2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч оросын ерөнхий сайд Владимир Путин ирэх сонгуулийн тухай мэтгэлцээнийг  Интернетэд нээлттэй тавихыг санал болгожээ.   “Хүмүүсийг сонсох шаардлагатай байна” гэж  тэр өнөөдөр Бүх оросын ардын фронтын Холбооны  зохицуулах штабын хуралдаан дээр хэлсэн үгэндээ  онцлон тэмдэглэв. В. Путины хэлснээр, зарим хүчнүүд  “ямарч зорилго, хөтөлбөргүй тэрч бүү хэл удирдагчгүй” сонгуулийг хууль бус болгох гэж санаархаж байна. Сонгуулийг ойлгомжтой, нйитлэг болгохын тулд санал хураалтын ил тод байдлыг хангах шаардлагатай байна гэж ерөнхий сайд хэллээ. Тэрээр үүнийг  хангах арга хэмжээнүүдийн нэг нь сонгуулийн хэсгүүдэд камер байрлуулах явдал гэв. 12-р сарын 4-нд явагдсан төрийн думын доод танхимын сонгуулийн дүнтэй санал нийлэхгүй байгаа сөрөг хүчнийхэн эсэргүүцлийн арга хэмжээ явуулж байгаа юм. Хамгийн их олон хүн оролцсон цуглаан өнгөрсөн бямба гаригт Москвагийн академич Сахаровын нэрэмжит өргөн чөлөөнд болж өнгөрсөн юм. Тэнд полицынхны үнэлснээр 30 мянга орчим хүн оролцжээ. Оросын ерөнхийлөгчийн сонгууль ирэх 3-р сарын 4-нд явагдана.