Москва “дипломат нууц” тоглоом тоглодоггүй.  Оросын ГХЯ өрнөдөийн ХМХ-үүдэд гарсан сирийн дэд ерөнхийлөгч Фарук аш-Шара оросын нийслэлд “нууц” айчлал хийсэн тухай мэдээллийг няцаалаа. Москвагийн сирийн удирдлагатай   тогтоосон хэлхээ холбоо нь нээлттэй шинжтэй юм гэж дипломат албаныхан тэмдэглэлээ.Яриа хэлэлцээр нь Оросод төдийгүй Дамаск, Нью-Йоркод болсон бөгөөд тэдгээр яриа зэлэлцээ ил тод нээлттэй явагдсан байна.

ОХУ нь Сири улсыг хямралаас  аль болох шуурхай гаргах улс-төрийн шийдлийг эрчимтэй хөөцөлдөж байна.  Цус асгаруулалт болон хүчирхийллийг  хаанаас ч гарсан зогсоох шаардлагатай байна гэж ОХУ-ын ГХЯ-ны  мэдэгдэлд дурьджээ.  Сирийн засгийн газрын эсрэг бослогууд нь өнгөрсөн 3-р сараас эхлэн тус улсад үргэлжилсээр байгаа юм. Өдөр бүр хүний амь эрсэдсэн тухай мэдээллүүд ирж байгаагийн дотор энгийн иргэдийн  болон хүчний байгууллагын ажилтануудын  амь эрсэдсээр байна.НҮБ-ын сүүлийн тоо баримтаар  нийт нас барагсдын  тоо 5 мянга гаруй болоод байна. Гэтэл байдал хурцадсан  хэвээр.

АНУ, ЕХ болон арабын зарим орнууд Дамаскийн эсрэг хориг арга хэмжээ авсан. Түүнчлэн, тэд НҮБ-ын АЗ-өөр дамжуулан  “ливийн баримт бичигтэй” адил эмгэнэлтэй  тогтоолыг гаргахыг оролдоцгоож байна. Баримт бичгийн төслийг  хаасан нь Орос, Хятад улсууд өөрсдийн хориг тавих эрхээ нэг удаа ашигласан явдал. Москва өөрийн зүгээс ийм төслийг хоёр удаа өрөгөн барьжээ. Сүүлийнх нь 12-р сарын 23-нд болсон байна. Уг баримт бичиг өрнөдийнхөнд таалагдсангүй. Тэдэнд  уг баримтад заасан “засгийн эрх баригчдын хэлмэгдэл нь дэглэмийг эсэргүүцэгчдийн ажиллагаатай тэнцэнэ” гэсэн санаа нь  таалагдаагүй бололтой. 

Үүнтэй холбогдоод  израилийн “Маарив” сониноос үүдэлтэй дараа нь бусад сонингуудад олон хувиар  нийтлэгдсэн нийтлэл   гарчээ. Даваа гаригт хэвлэлийн мэдээлснээр, 12-р сарын 16-нд Сири улсын дэд ерөнхийлөгч Москвад Оросын ГХЯ-ны  тэргүүн Сергей Лавровтой   сирийн ерөнхийлөгч Башар Асадыг цаашид Орос улсад авчрах тухай хэлэлцэхээр нууцаар айлчилсан гэжээ. Оросын ГХЯ байдлыг  шуурхай тайлбарлав. Энэ худал мэдээлэл чухам хэнд хэрэгтэй байв? гэсэн нэг асуулт үлдэв.

Магадгүй, ийм аргаар  өрнөдийнхөн   израилийн хэвлэлээр Сирийн хямралтай холбоотой Орос улсын бодлогыг тандах гэсэн оролдлого байж болох юм. Гэхдээ “Маарив” сонины нийтлэл нь өнөөдөр Ойрхи-Дорнодод гараад байгаа  асар том хуурамч мэдээллийн  дөнгөж  нэг хэсэг нь юм. Ингэхдээ үүнд арабын ХМХ-үүд  өрнөдийн болон израилийнхыг бодвол маш том үүрэг гүйцэтгэж байна гэж  Дорно-дахины хүрээлэнгийн шинжээч, дорно-дахин судлаач Владимир Исаев итгэлтэй хэллээ.

Зарим арабын орнуудын үзэж буйгаар арабын бүс нутагт аль нэгэн дэглэм, улс-төрчийг устгах   зорилготой  цэргийн ажиллагаагаар дэмжигдсэн кампанит ажил дэндүү  хүчээ авч байгаа ажээ.

АНУ-ын Персийн булан дахь арабын орнуудын  холбоотон дундаас  Ливийн дэглэмийг амжилттай буулгасний дараа Сири рүү бүх  анхаарлаа төвлөрүүлж байна.  Арабын булангийн хаанууд  аль хэдийнээс бүс нутагт  Ираны нөлөө өсөхөөс сэрэмжилж байна. Энэ нь Тегераны холбоотон Дамасктай ч  холбоотой асуудал юм.

Дамаскад шахалт үзүүлэх явдал нь Өрнөдийнхний бүс нутгийн ерөнхий төлөвлөгөөг өөрчлөх барууны төлөвлөгөөний хэсэг юм гэж даваа гаригт  Москвад Ираны ГХЯ-ны дэд сайд   Хосейн Амир Абдоллахиян  мэдэгдлээ.

«Сирийн хувьд гэвэл энэ оронд шахалт үзүүлэх нь сөрөг үр нөлөөтэй гэж үзэж байна. Израиль, АНУ нь бүс нутгийн байдлыг өөрийн оролцоотой  өөрчлөхөөр Сирээс эхлэх гэж байна. Ингэхдээ мөнгөөр болон бусад өөр аргуудаар» гэж Хосейн Амир Абдоллахиян хэллээ.

Нөгөөтэйгүүр, Дамаскад АОЛ-ийн ажиглагчдын хэсэг ирээд байна.  АОЛ-ийн өмнө тавигдаж байгаа зорилтуудыг  сирийн ард түмэн хамгаалж чадах бөгөөд тус улсын тогтвортой байдлыг хангаж чадна гэж Оросын ГХЯ онцлон тэмдэглэжээ. Арабын орнуудын ажиглагчид Сирийн байдлыг хийсвэр бус, бодитой тусгах  нь чухал юм.  Сирийн тулгамдсан асуудлууд нь энхийн замаар, ямар нэгэн гадны оролцоогүй зохицуулагдсан байх ёстой юм гэж Москва үзэж байна.