Өвлийн улиралд аялагчдын тоо цөөрсөн гэж оросын аялал жуулчлалын байгууллагуудын ажилтнууд Шинэ жилийн баярын өмнө тэмдэглэв. Аялалын чиг зам ба аялах өдөр хугацаанаас шалтгаалан 10-50 хувиар багассан байна.Орост шинэ жилийн амралт 1-р сарын нэгнээс 10-ныг дуустал арван хоног үргэлжлэнэ. Манай орны олон оршин суугч амрахаар явдаг. Тэд улс орныхоо ба гадаадын амралт сувиллын газруудыг сонирхож байна.

Оросын оршин суугчид  10-р сараас эхлэн  аялах захиалга өгдөг. Гэвч өнөөгийн байдлаар өнгөрсөн оны мөн үеийнхээс цөөн амрах зар бичиг худалдсан гэж аялал жуулчлалын компаниудын төлөөлөгчид тэмдэглэв. Харин хүмүүс илүү үнэтэй чиг замыг сонгон авч байгаа болохоор худалдааны хэмжээг мөнгөөр илэрхийлвэл урьдынхтай адил байна.

Оросын аялагчид урьд Египетэд аялахыг их сонирхож байснаа одоо тэдний тоо буурав. Хоёр орны цаг уурын байдлын эрс ялгаа үүнд нөлөөж байсан. Оросын хүйтэн цаст өвөл  аялагчид Улаан тэнгис хавийн халуун агаартай Африкад дуртайяа очиж амарч байлаа. Гэвч одоо Каир дахь  улс төрийн тэмцэл хөдөлгөөнээс болж жуулчдын тоо багассан байна. Түүнээс гадна Египетийн тойрны мэдээлэл жуулчдын сонголтод нөлөөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Уулын цана сонирхогчдын тоо өнгөрсөн оныхоос бага байна. Тэдний тоо  1-р сараас 3-р сар хүртэл олшрох бололтой гэж аялал жуулчлалын компаниудын ажилтнууд үзсэн. Түүнээс гадна олонхи амралтын газарт амралт 1-р сарын 2 ба 8-нд эхэлдэг. Энэ нь дөнгөж арван өдөр амрах оросын аялагчдад таарахгүй байгаа юм.

Зөвхөн Тайландад очиж амрах хүмүүсийн тоо нэмэгдэнэ гэж аялал жуулчлалын компаниуд итгэлтэй мэдээлэв. Тус улс энэ намар усанд авахуулсан ч оросын  тийшээ явсаар байв. Тэдний тоо шинэ жилийн баяраар цөөрөхгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Jizo аялал жуулчлалын эрэлийн мэдүүлэгт хийсэн дүн шинжилгээнээс харахад олонхи нь Шинэ жилийн баяраар Европ явна. Прага хот энэ онд оросын аялагчдын сонирхолыг бусдаас илүү татаж байна. Түүний дараа Мюнхен, Вена, Барселон тус тус орж байна. 12-р сарын 30-аас 1-р сарын 8-ныг дуустал хэрэгжүүлэх гурван сая мэдүүллэгийг үндэслэн судалгаа хийжээ.