Хятадын хиймэл дагуулын “Бэйдоу” зүг чиглүүлэгч систем өнөөдөр хэрэглэгчдэд туршилтын журмаар үйлчилж эхэллээ. Ээ тухай мягмар гаригт Бээжинд болсон хэвлэлийн бага хурал дээр  Хятадын зүг чиглэлийн системийн удирдлагын удирдах газрын захирал Жань Чэнци мэдэгджээ. Хятад болон зэргэлдээ  бүс нутагт боломжтой  үйлчилгээнүүдийн дунд байршил тодорхойлох болон, чиглэл заах, цаг тодорхойлох  зэрэг үйлчилгээ байгаа аж.  2012 оны туршид тойрог замд дахин 6 чиглүүлэгч “Бэйдоу” системийг хөөргөхөөр төлөвлөжээ. Үүний дүнд Ази-Номхон далайн бүс нутгийн ихэнхи хэсэгт чиглүүлэгч системийн сүлжээ  бий болох юм.

«Бэйдоу» систем нь америкийн GPS болон оросын ГЛОНАСС  системүүдтэй өрсөлдөх чадвартай зүг чиг байршил мэдээлэх хиймэл дагуулын даяаршлын БНХАУ-д байгуулагдаж буй томоохон систем юм.  2020 он гэхэд уг системийн  30 хиймэл дагуул бий болох бөгөөд дэлхий дахинд зүг чигийн байршлын үйлчилгээг хангахаар төлөвлөж байгаа юм.