0Өнөөдөр  Энэтхэг улсад   Японы ерөнхий сайд Ёсихико Нодагийн  албан ёсны айлчлал эхэлж байна.  Маргааш тэр энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингхтэй уулзалт хийнэ. Хоёр улсын тэргүүн нар Япон, Энэтхэгийн цаашдын санхүү-эдийн засгийн  харилцааны талаар ярилцана.  Өмнө нь Ёсихико Нода Хятад улсад хоёр өдрийн айлчлал хийсэн  юм.Бээжинд  Японы ЗГ-ын тэргүүн Хятадын удирдлагатай БНАСАУ ын удирдагчийн нас нөгчсөний дараах  Зүүн Азийн аюулгүй байдлын асуудлаар ярилцсан юм.  Тэрчлэн хоёр улсын удирдагчид нилээд хэдэн улстөрийн боолон эдийн засгийн чухал асуудлуудыг хэлэлцсэн аж. Тухайлбал, Япон, Хятад улс нь хоёр талын худалдааны харилцааг АНУ- ын долларын оролцоогүй үндэсний валютыг ашиглан хөгжүүлэхээр тохиролцов.