Арабын орнуудын лигийн /АОЛ/ ажиглагчдын эхний бүлэг даваа гаригийн үдэш орой  Сирид хүрэлцэн ирэв. Багийн бүрэлдэхүүнд 50 хүн байна.  АОЛ-ийн  ажиглагчид нь Сири улсад 9 сар үргэлжилж байгаа хүчирхийллийг зогсооход чиглэгдсэн тус улсын ЗГын нөхцөлүүдийн биелэлтүүдийг хянах зорилгоор ирсэн юм. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн даваа гаригт  сирийн цэргүүдийн бүслэлтэнд байгаа  Хомс хотод 30 хүн алагдсан гэж Франс пресс агентлаг уламжилжээ. АОЛ-ийн ажиглагчын тэргүүн   Си-Эн-Эн телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа, тэд  сирийн засгийн газрын эсрэг бослогын төв болоод байгаа   Хомс хотод мягмар гаригт очно  гэж мэдэгджээ. Түүнчлэн, ажиглагчид Хаме, Дамаск болон сирийн  баруун-хойд хэсэгт орших засаг захиргааны төв Идлиб хотод  очих аж.  Сирид 9 сар гаруй засгийн газрын эрсэг бослого гарч байгаа юм. Өдөр бүр хүмүүс олноор нас барж байгаагийн дотор ялангуяа,   энгийн болон хүчнийхэн байгаа юм. НҮБ -ын гаргасан тоо баримтаар тус улсад  нийт 5 мянга гаруй хүн амь насаа алдаад банйа.