Орос улсын ерөнхий сайд Владимир Путин ЗГ-ын шадар сайдаар саяхан томилогдсон Д.Рогозинтай уулзаж, түүний өмнө байгаа  олон  асуудлуудыг тайлбарлав.  Путин Рогозинд ЗГ-ын батлан хамгаалах цогцолбортой холбоотой бүх  асуудлыг  хариуцахыг даалгав. “Төрийн захиалгыг үг дуугүй  биелүүлэх бололцоогоор хангах шаардлагатай байна “гэж В.Путин мэдэгдэв. Д.Рогозин В.Путинд ойрын үед  батлан хамгаалах цогцолборыг сэргээхэд чиглэгдсэн алхмуудыг хийх өөрийн төлөвлөгөөг илтгэв. Тэрээр тэмдэглэхдээ, ойрын үед БХЦ-ын сэргээх талаар саналуудаа оруулна гэв.  Чухамдаа, энэ нь оросын БХЦ-ын шинэ аж үйлдвэрлэл болох юм гэж Д.Рогозин өөрийн Твиттердээ бичжээ. Өнөөдөр  Твиттердээ Рогозин  бичихдээ: пүрэв гаригт оросын сансрын салбарын ослуудын шалтгааны тухай “Роскосмос”-ын удирдлага илтгэл тавина гэжээ.Сансрын амжилтгүй хэн хөөрөлтүүд нь жил гаруй үргэлжилж байгаа юм. “Дүгнэлтүүдийг хийх болно” гэж тэр өөрийн Твиттердээ бичжээ.