Удахгүй Шинэ жилийн баяр болно. Бэлэг сэлтний тухай бодох цаг болж байна.Москва хотод айлчилсан гадаадын зочид төлөөлөгчид болон  жуулчид  оросын уламжлалт бэлэг дурсгалын зүйлээс заавал худалдаж  авдаг юм. Энэ бол эгдүүтэй хөөрхөн Матрешка хүүхэлдэйнүүүд, Палехын урчуудын хийсэн орос ардын үлгэрийн баатруудыг  дүрслэн зурсан  лакан  гоёлын хайрцагнууд юм уу, аль эсвэл дэлхийд алдартай оросын  Хохлома тосгонд хийсэн зурагтай модон сав суулганууд байдаг юм.Тансаг хээ хуартай,өнгө алагласан гоёмсог алчууруудыг Павловын Посадад хийдэг юм. Бас нэгэн гайхамшигтай бэлэг бол алдар цуутай Оренбургийн   алчуур. Эндхийн алчуур булбарай, нимгэн хирнэ маш дулаахан, илчтэй. Жинхэнэ Оренбургийн алчуур эмэгтэй бэлзэгний дундуур хээв нэг багтадаг нь энэ алчуурын мөн чанар. Оросын уламжлалт бэлэг, дурсгалын хосгүй зүйлүүдийн яармаг-худалдаа Москвагийн төвд-Улаан талбайн дэргэд ажилладаг юм.

Шинэ жилийн яармаг-худалдаанд маш олон төрлийн модон,  модоор сийлж хийсэн бэлэг дурсгалын зүйлүүд байна. Жишээ нь: Евгений Пасенкогийн хийдэг бэлэг дурсгалын зүйлүүдийн уран дархны нарийн сийлбэрүүд нь гайхал төрүүлдэг. Мастер орос ардын ахуйн, үлгэрийн болон байгалийн дүр зургийг  гайхамшигтай нарийн дүрсэлдэг.  Түүний бүтээсэн ханын зургийг  холоос хархад яг л ил захидал шиг харагдадаг аж. Жишээ нь, толийг хүрээлсэн  модон хүрээн дээр гэхэд л хоёр зуу орчим өнгө ялгаруулсан байдаг. Харин эрвээхэй, царцааг хэдэн өнгө оруулж зурсаныг тоолохын аргагуй юм. “Дөрвөн улирал” сийлбэр зурагтаа оросын 19-р зууны хөдөөний амьдралыг гайхалтай дүрсэлж чадсан байдаг. Тариачин эрийн  талбай дээр ажиллаж байгаа, тариагаа тариалж байгаа, өвөл чарганд суугаад явж байгаа, найр наадам, зугаа цэнгэл, бүжиг энэ бүгдийг хосгүй дүрсэлсэн байх юм.

Оросын түүх болон уламжлалт ёс заншлын тухай хүүхэлдэйн мастерууд ч бас ярьж чадна шүү.Татьяна Соколовагийн цуглуулганд орос үндэсний хувцас өмссөн 60 орчим сайхан  бүсгүйчүүд бий. Тэрээр нэг хүүхэлдэйг бүтээхдээ хагас жил зарцуулдаг юм. Уран бүтээлч эмэгтэй  маань оросын бүс нутгийн үндэсний хувцсыг нарийн судлаж, түүндээ зориулан гоёл чимэглэл зохиож, илүү их тансаг болгодог. Яагаад гэвэл энэ чинь хүүхэлдэй шүү дээ.  Юуны өмнө тэр дур булаам хөөрхөн, сайхан байх ёстой гэж Татьяна Соколова зэж байна. Москвагийнхны болон оросын нийслэлийн зочдын дунд орос үндэстний уламжлалт ахуйн хэрэглээний даавуун дээрх оедол, хатгамал их сонирхол татдаг юм.

Тэгвэл  Ирина Костикова тийм үйлдвэрлэл эрхэлдэг хүний нэг юм.  Тэрээр шинэ жилд зориулан шинэ бүтээгдэхүүн гаргажээ. Эдгээр нь данх халаах  зориулалттай цуврал дулаавч бөгөөд  Ирина түүнийгээ “шинэ жилийн бяцхан гутлууд” гэж нэрлэжээ.  Зана –шувуу, туулай, цасанд дарагдсан сүм болон Өвлийн өвгөн аавын  дүрстэй гоёмсог “гутлан” - дулаавчууд өвлийн урт үдшийн цайг халуун байлгахын зэрэгцээ  баярыг    улам бүр  өнгө оруулдаг юм.

Гэрэл зураг