Японы Засгийн газар  40 гаруй жил хүчинтэй байсан зэвсэглэлийн экспортыг  мягмар гаригт сайн дураар бага зэрэг тавьлаа. Ж Энэ тухай Рейтер агентлаг орон нутгийн   ХМХ-үүдээс иш татан уламжлав. Өнөөдөр засгийн газрын аюулгүйн зөвлөл 1967 оноос үйлчилж байсан хоригийг сулруулах шийдвэр гаргажээ. Одооноос  Япон улс нь олон улсын зөвсэг боловсруулах, үйлдвэрлэх төслүүдэд АНУ –аас гадна НАТОгийн орнууд, Австрали болоод Өмнөд Солонгостой хамтрах бололцоотой болж байгаа юм. Энэ нь үндэсний үйлдвэрлэгчдэд   цэргийн цогцолбор үйлдвэрлэлийн салбарт гадаадын компаниудтай хамтран хүмүүнлэгийн зорилготой цэргийн төхөөрөмжүүдийг  нийлүүлэх боломж олгож байгаа юм.Хоригийг зөөлрүүлсэн явдал нь Японы оролцоотой Европд байгуулагдаж байгаа  ПДХС ийн хэсгүүдийг  нийлүүлэх замыг нэж байгаа аж. Япон АНУ-тай хамтран Эс-Эм-3 /SM-3/ усан онгоцны шинэчилсэн пуужингийн блокуудын нэгийг зохион бүтээхэд оролцох юм.  Энэхүү  пуужин нь европын   ПДХСийн чухал хэсэг нь болох учиртай аж.  Гэсэн хэдий ч  Япон улсад үйлчилж байгаа хоригуудаас болж  Европын  SM-3-ийг нийлүүлэх нь эргэлзээтэй болж байна.   1967 онд коммунист дэглэмтэй орнуудад болон олон улсын мөргөлдөөнтэй болоод НҮБ ын нөлөөн дор байгаа орнуудад  зэвсэглэл экспортлохгуй үүрэг авч байсан юм. Дээрх хоригийн нөхцөлүүдээр  Токио нь зэвсэглэлийг боловсруулах болон үйлдвэрлэх салбарт   олон улсын төслүүдэд оролцохоос  бүрэн татгалзах ёстой байсан гэж  агентлаг тэмдэглэжээ.