Өнөөдөр та бүхэнд Алексей Гоманы дуулсан дуунуудаас сонсгох болно. 28 настай энэ залуу Монгол улсад айлчлан тоглож байгаагүй ч, түүнийг олон хүн Интернетээс мэдэх болсон юм. 

Алексей Гоман бол эстрадын дуучин юм. 28 насандаа тэрээр бүрэн хэмжээний “Офицерүүд” кинонд тоглож, 3 бие даасан цомог гаргаж,Орос улсаар хөндлөн гулд тойрон тоглолтоо хийсэн  юм. Тэрээр дуулсан ихэнхи дууныхаа болон нилээд хэдэн хөгжмийн клипний зохиогч нь юм.  Түүний уран бүтээлийн зам 2003 онд болсон бүхоросын телевизийн залуу авъяастныг нээх  “Ардын жүжигчин” уралдаанд түрүүлснээс ийн эхэлжээ.

Тос даасан түүний хоолой, бүлээн дулаахан инээмсэглэлд хүмүүс түргэн дасаж, тэр нийтийн хайртай дуучин болжээ.Түүний дуунуудыг янз бүрийн насны хүмүүс сонсох дуртай байдаг юм. Яагаад гэвэл тэр тэдэнд хамгийн ойр дотно “Төрсөн гэрийн тухай” дуулдаг юм.

Алексей Гоман далайн боомттой Мурманск хотынх. Энэ хот Орос улсын хойд хэсэгт оршдог юм. Түүний ярианаас тэр хэзээ ч албан тушаал ахихыг санаархаж байгаагүй аж. Тэр  слесарь-цахилгаанчны мэргэжилтэй юм. Гэтэл нэг л өдөр  түүний амьдрал ормоороо эргэжээ. Ээлжийнхээ амралтыг аваад Хар тэнгисийн эргийн Сочи хотод амарч байтал орон нутгийн сонинд нэгэн сонирхолтой зар байхыг олж харжээ.

Тэр зард төвийн нэгэн телевиз  “Ардын жүжигчин” уралдаанд залуу авъяастнуудыг хүчээ сорихыг урьж байна гэжээ. Тэгээд Алексей хүчээ үзэхийг шийджээ.Харин тэр уралдааны шалгаруулалтын шатыг давсныхаа дараа огтхон ч бодолгүй Мурманск хүртэл  буцах тасалбраа худалдан авч Москва руу явжээ. Тэгэж явсан нь ч зөв байжээ.Алексей Гоман огт санаандгүй “Ардын жүжигчин” уралдааны ялагч болжээ. Хэвлэлийнхний дээд зэргийн анхаарал, шил дарсан радио, телевизийн бичлэгүүд   олон зуун бишрэн шүтэгч охид, 20 хүн настай түүний толгойг  эргүүлж чадаагүй юм. Алексей Гоман жирийн нэгэн орос залуу хэвээр үлдэж чадсан юм шүү. Үүнд тэр ямар ач холбогдол өгч байдаг нь түүний хэл яриа, дуулсан дууны шүлгээс илт байдаг юм.

Хоёр жилийн өмнө Интернетэд “Нэг талын тасалбар” гэдэг дууны клипыг Алексейн хятадын   нэгэн бишрэн шүтэгч нь бүтээсэн байсан. Тэрхүү клипэнд  бүсгүй хятад субтитр оруулаад зогсоогүй, орос залуу  Алексей Гоман, хятад бүсгүйн романтик түүхийг харуулсан байв. Гэтэл бодит амьдрал дээр тийм түүх боломжгүй байв.Алексей Гоманы зүрхийг эзэмдэгч бүсгүй байдаг юм. Тэрээр саяхан эстрадын дуучин бүсгүй  Мария Зайцеватай гэр бүл болсон юм. Хайртай түүндээ Алексей нилээд хэдэн дуугаа зориулж бичсэн юм.Тэдгээрийн нэгийг одоо бүгдээрээ сонсоцгооё.

Гоман бие тамир, спортоор их хичээллэдэг. Ууланд авирах, сноуборд.Түүнчлэн түүнийг өвөл цагт москвагийн мөсөн гулгуур дээр харж болно. Гулгах арга барил, сонирхол нь түүнд “Одууд мөсөн дээр” телевизийн шоунд оролцоход тун ч хэрэг болсон аж. Алексей бүр дунд  сургуульд байхдаа л бүжиглэж сурчээ. Одоо бүгдээрээ Алексей Гоманы дуулсан  “Орос вальсыг ” хамтдаа сонсоцгооё!

 Манай энэ удаагийн хөгжмийн хөтөлбөрийг Алексей  Гоманы “Баярын мэнд хүргэе “ дуугаар өндөрлөе. Та бүхэнд Алексей Гоман болон “Ардын жүжигчин” телевизийн уралдаанд оролцсон түүний нөхдүүд  Шинэ жилийн баярын мэнд хүргэж байна!