«Гараар хийсэн гоё эдлэлийг хармагц өөрөөр ямар нэгэн юм хиймээр санагддаг» гэж Рунет хэрэглэгчид гар урлалын эдлэл худалдаж буй Шинэ жилийн баярын өмнөх яармагуудад очсоныхоо дараа москвагийнханд мэдээллээ. Энд Шинэ жилийн ба Христийн мэндэлсний баяруудын үеэр бэлэглэх гараар хийсэн хосгүй гайхалтай эдлэлийг худалдан авах боломжтой байна.

Хатгамал ширээний бүтээлэг, нэрд гарсан хохлома алтлаг хээ угалзтай сав суулга, гжелийн цагаан хөх вараан эдлэл, өнгө өнгийн цэцэгтэй  жостовын поднос зэрэг энд байна.Нүд хужирлах эд олон. Тухайлбал бүр Х11 зууны үед Оросын төв бус өнөөгийн Рязань муж оршдог газар нутагт хийж байсан скопины варан эдлэлийг ч авч болно. Эдүгээ олон давхар домбо, үлгэрийн амьтан, загасны хэлбэртэй лааны суурь, сийлбэр хээ угалз бүхий аяга Скопин хотод худалдаж байна гэж вааран эдлэл урлаач Татьяна Голованова мэдээлээд «Миний бодоход Скопин байгалийн гүнд оршдог хот юм. Тухайн үед энд  шигүү ой, скоп гэдэг шувууд ба маш гоё янз янзын могой байсан. Вааран эдлэлийг чимэглэх бүх хээ угалз бол ус, газар, нар, ойн онгодын бэлэгдэл юм» гэв.

Нэрд гарсан дархчуул аугаа их Ижил мөрний салаа Ока голын Павлово хотоос Москвагийн яармагт иржээ. Тэд камин зуухын төмөр хэрэгсэл, сэрээ, хутга, төмөр хашаа, гэрэл зургийн жааз авчиржээ. Тухайн үед Павловын дархчуул цоож хийх уран чадвараараа алдаршсан билээ. Цоожны музей хотод байгуулжээ. Москвад Павлов хотын залуу дархан Павел Вострецов хүмүүс харсаар байтал сайхан цэцэг зэсээр хийв. «Бүсгүйчүүдэд таалагдана» гэж Павел эмэгтэйчүүдэд өргөх бэлгийг хөндөн хэлээд «Бүсгүйд зураг зураж, бөгж, ээмэг хийж чадна» гэлээ.

Гэвч нэрд гарсан оросын матрёшка хүүхэлдэй иж бүрэн бэлэг болсон гэж урлаг судлаач Татьяна Синельникова үзэж байна. Яармагт ийм хүүхэлдэй маш олон байна. Матрёшка хүүхэлдэйг модоор хийдэг бөгөөд чимэглэх хээ угалз нь  Оросын янз бүрийн бүс нутагт  өөр өөр байна гэж Синельникова хэлээд «Энэ нь мэдээжээр зөв сонголт юм. Хүүхэлдэйг задлах тусам бяцхан матрёшка гарч ирж байна. Том матрёшкагийн дотор бүр 60-н хүүхэлдэй байсан нь нэг ёсны аврага амжилт болжээ. Түүнээс гадна матрёшка хүүхэлдэйг шинэчлэж орчин цагийн нөхцөлд тохируулж болно. Үлгэрийн баатраас аваад улс төрийн удирдагчийн дүрстэй  хүртэл матрёшка байдаг. Түүнээс гадна матрёшка эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон. Янз бүрийн  дүр төрх, чимэглэлтэй хүүхэлдэйнүүд том матрёшкагийн дотор байна» гэв.

Загасны арьсаар хийсэн хосгүй бэлэг дурсгалын зүйлууд Москвагийн шинэ жилийн өмнөх яармагт зарагдахынхаа өмнө хамгийн урт зам туулжээ. Алс Дорнодын уугуул хүн амыг төлөөлсөн дархчуул ийм эдлэл хийдэг.Энд эрт дээр үеэс загасны арьс боловсруулж байна. Одоо загасны арьсаар хувцас хунар оёож төдийгүй дэгжин эдлэл тухайлбал гар утасны гэр хийж байна. Ийм гэр гоё хөнгөхөн байж төдийгүй норохгүй байна гэж дархчуул мэдээллээ.