Баруун Африкийн Нигери улсад алан хядах ажиллагаа үйлдэж олон хүн амь насаа алдсанд ОУ-ын ерөнхийлөгч Д.Медведев тус улсын удирдагчидад эмгэнэл илэрхийллээ. Энэхүү бузар гэмт хэргийг Москва эрс шүүмжилж байна. Алан хядах ажиллагаа бол яс үндэс, шашин шүтлэг ялгахгүй бүх нийтийн асуудал юм. Энэ аюул заналыг сөрөн зогсоход ОУ олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран идэвхитэй ажиллахад бэлэн байна гэж төрийн тэргүүний цахилгаан утсанд өгүүлсэн байна. Христосын сүм хийдийн эсрэг чиглэгдсэн энэ дэлбэрэлтээс болж 40 орчим хүн амь насаа алджээ. Лалын хэт даврагч “Боко харам” бүлэглэл дэлбэрэлтийн хариуцлагыг өөртөө хүлээсэн байна.