Зөвлөлтөөс хойшхи орон зайд интеграци  бүрэн хэмжээгээр хэрэгжиж эхэллээ. Орос, Белорус, Казахстаны Гаалийн холбоо 2011 онд ажиллаж эхлэв. Эдгээр гурван улсын Нэгдсэн эдийн засгийн орон зайн механизм ирэх оны 1-р сарын нэгнээс ажиллана. Эд бүхэн ЕврАзийн холбоо хэмээх илүү өргөн цар хүрээтэй төслийн бэлтгэл болсон. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлвэл АНУ Хятад хоёр улс олон улсын тавцанд хүчит шинэ өрсөлдөгчтэй болно гэж өрнөдийн шинжээчид үзэж байна.

 Оросын ерөнхий сайд Владимир Путин 10-р сард нийтлүүлсэн өгүүлэгдээ ЕврАзийн эдийн засгийн холбоог байгуулах санал дэвшүүлсэн билээ. Тэрээр ЗХУ-ыг сэргээн босгох гэж байна гэж тэр үед өрнөдийн улс төрчид ба хэвлэл мэдээллийн хэрэгслүүд яаран мэдэгдэв. Харин тусгаар улсуудын эдийн засгийн холбоог байгуулна гэж ОХУ-ын ерөнхий сайд онцлов. «ЕврАзийн холбоо  эрх чөлөө, ардчилал, зах зээлийн  үнэ цэнэт зүйлээр нэгдсэн Их Европын салшгүй нэг хэсгийн хувьд интеграцийн иж бүрэн зарчмыг үндсэлэн байгуулагдана» гэж Владимир Путин бичжээ.

11-р сарын 18-нд Орос, Казахстан, Белорус гурвын ерөнхийлөгчид ЕвраАзийн холбоог байгуулах үйл явцын эхлэл тавьсан. Дмитрий Медведев, Нурсултан Назарбаев, Александр Лукашенко нар ЕврАзийн эдийн засгийн интеграцийн тухай Тунхаглал ба ЕврАзийн эдийн засгийн комиссын тухай Гэрээнд  Москвад гарын үсэг зурав. Холбооны «нийтийн засгийн газар» гэгчийн бүрэлдэхүүн ч тодорч байна. Эдгээр гурван улсын эрх баригчдаас 170 гаруй эрх мэдлийг шинээр байгуулах улс үндэстэн дамнасан байгууллагуудад шилжүүлнэ.

Энэ нь интеграцэд оролцогчдод ямар ашигтай болохыг Гаалийн холбооны хэд хэдэн сарын үйл ажиллагааны үр дүн тусган харуулав. Мөн завсар эдгээр гурван улсын  харилцан худалдааны хэр хэмжээ гуравны нэгээр өсөн нэмэгджээ. ЕврАзийн холбоо дэлхийн эдийн засагт нэгдэнэ гэж Үндэсний стратегийн хүрээлэнгийн шинжээч Юрий Солозобов «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө тэмдэглээд «ЕврАзийн холбоог байгуулах Орос, Белорус, Казахстан улсууд  тулгуур баримт бичгүүдийг боловсруулахдаа  ЕХ-ны  боловсруулсан нормативын баримт бичгүүдийг анхаарсан. Тэгснээр 2020 он гэхэд ЕХ-той худалдаа хийх бүс  байгуулагдана. Бид Ази Номхон далайн бүс нутгийн орнуудыг Европтэй холбох дамжин өнгөрөх маш хүчирхэг хэд хэдэн төслийг  авч үзэж байна. Ашиг нь  ил тод байна. Эдгээр гурван улс түүхий эдийн биш аж үйлдвэр, инновацийн суурин дээр дэлхийн зах зээлд нэгдэнэ. Түүнээс гадна нутаг дэвсгэрийн аюулгүй байдлын баталгаа бий болно. ЕврАзийн төв дунд тогтвортой найдвартай түнш бий болох нь бүгдэд ашигтай» гэв.

Интеграци ЕврАзийн холбооны хүрээнд маш буурьтай болно. Энэ нь юуны түрүүнд эдийн засгийн салбарт хамаатай. Чөлөөт худалдааны бүсээс гадна эрчим хүчний сүлжээг нэгтгэнэ. Мөн үндэсний валютаар тооцоолт хийхээр төлөвлөжээ. Холбооны нэгдсэн валют бий болж магадгүй гэж ярьцгааж байна. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын шинжээчид  ЕврАзийн холбооны гишүүн орнуудын батлан хамгаалах нэгдсэн орон зайг байгуулах үзэл баримтлал дээр ажиллаж байна. Тус холбоо шинэ шинэ гишүүнд нээлттэй байна. Кыргызстан, Тажикистан улс түүнийг сонирхож байгаагаа илэрхийлэв. Нэгдэхийг эрмэлзэж буй улс орон бүрт эдийн засаг, улс төрийн байдлы нь  оцлогийг харгалзан замын тусгай зургийг боловсруулна.