ОУ-ын өмнөд нутгийн Астраханийн заводоос 180 сая рубль буюу 5,6 сая долларын платин буюу цагаан алтаар хийсэн эд зүйлийг хулгайлсан зэвсгэлсэн этгээдүүдийг цагдаагийнхан эрж хайж байна. “Стекловолокно” компанийн заводод ням гаригийн шөнө зэвсгэлсэн этгээдүүд дайран орсон байна. Нүүрэндээ баг зүүсэн арван этгээд заводод шөнийн ээлжийн үеэр дайран орж зэвсгээр айлган сүрдүүлж байгаад 40 гаруй платинан хуудсуудыг хулгайлсан байна гэж РИА Новости агентлаг мэдээллээ. Дараа нь тэд үл мэдэгдэх зүг рүү алга болжээ. 150-160 кг платин алдагсан гэж тус бүс нутгийн хууль сахиулах байгуулагын эх сурвалж мэдээлсэн байна. Энэ дээрмийн халдалгатай холбогдуулж  эрүүгийн хэрэг үүсгээд байна. Гэмт хэрэгтнүүдийг барьж чадвал 15 хүртэл жил хорих ял оноох юм байна.