Иракийн дэд ерөнхийлөгч Тарик Хашеми түүнийг баривчлах зөвшөөрөл гаргаад байгаа Багдадад эргэж ирхээс татгалзлаа. Хашемиг алан хядах ажиллагаанд оролцсон гэсэн сэжигээр баривчлах зөвшөөрөл 12-р сарын 19-нд гаргасан юм. Тус улсаас гарч явахыг хориглосон байсан суннит гаралтай Тарик Хашеми Иракын хойд нутгийн курдын өөртөө засах нутагт нуугдсан юм. Хэдэн арван хүн амь насаа алдсан  Багдадад үйлдсэн саяхны хэд хэдэн дэлбэрэлтийн бурууг шиит гаралтай засгийн газрын тэргүүн Нури Маликид тэрээр тохсон байна. Дэд ерөнхийлөгчийг хүлээлгэж өгөхийг курдын бүс нутгийн удирдагчидад ерөнхий сайд Малики уриалжээ.