0Америкийн тусгай албаныхан “номер нэг алан хядагч” Усама бен Ладеныг хороосон нь өнгөрч буй жилийн хамгийн шуугиан тарьсан явдлын  нэг юм.  Үүнд тус ажиллагааны сөрөг мэдээллүүд нөлөөлжээ. Ажиллагааны дүнд Вашингтон Исламабадын хоорондын харилцаа эрс хурцадсан бөгөөд оны эцэст бараг бүр тасрахад хүрээд байна. Тэгсэн хэдий ч америкчууд түүнийг устгасан нь Барак Обамагийн хамгийн том амжилт гэж үзэж байна.