3-р сарын 11-нд Японд хүчтэй газар хөдлөлтийн дараа цунами гарсан юм. Энэхүү сүйрэлд тус улсын 19 мянган иргэн амиа алдсан юм. Газар хөдлөлт болон цунами тус улсын зүүн-хойд хэсгийн дэд бүтцийг сүйтгэж, “Фукусима-1” АЦС-ын тогооны хөргөлтийн системийг  эвдэлсэн юм.  Эдгээрийн улмаас хэд хэдэн түймэр  гарч, АЦС дээр нилээд олон  дэлбэрэлт  болж, АЦС дээр цацраг идэвхит бодис алдагдсан юм.  АЦС дээр гарсан осол нь  АЦС аль хир  аюултай  болон үүнийг орлох зүйл байгаа эсэх тухай дэлхийг мэтгэлцэхэд хүргэсэн юм.