Өнгөрсөн 9-р сард оросын хоккейны 2 удаагийн аврага ярославлийн хоккейны  “Локомотив” баг онгоцны осолд эмгэнэлтэй үрэгдсэнд дэлхийн шүтэн бишрэгчид гашуудан эмгэнэсэн юм.  Гашуудлын арга хэмжээ дэлхий даяар болж байв. Одоо тус баг хоккейны лиги дээр суурилан залуу тамирчдаар хүчээ сэлбээд байна. Түүний бүрэлдэхүүнд онгоцны сүйрлээс азаар үлдэж хоцорсон “Локо” -гийн тамирчид байна.