10-р сарын  5-нд  Стив Жобс 56 насандаа мөнх бусыг үзсэн нь өнгөрөгч оны эмгэнэлт явдлын нэг байв. Apple компаний үүсгэн байгуулж, түүнийгээ дэлхийн хэмжээнд  хүргэсэн түүний нэрийг  дэлхийн суут ухаантны нэгд зүй ёсоор үздэг билээ. Түүний зохион бүтээсэн хэдэн арван цуврал шинэ бүтээгдэхүүнүүд нь ахуйн цахим техникийн аж үйлдвэрийг хөгжүүлж, түүний нэрийг  дэлхийд мандуулсан юм.